Үндсэн програмууд
Able - ийн ерөнхий хэрэглээний програмууд буюу
ямар ч төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага,
компаниуд ашиглаж болох үндсэн багц
Хүний нөөц
Байгууллагын бүтэц,
хүний нөөцийн систем
Анкет бөглөх
гадаад хуудастай
Дурын компани өөрийн вэб хуудсанд
холбож болох ажил горилогчийн анкет
хүлээн авах тусгай гадаад хуудас.
Тус хуудаснаас орж ирсэн хүсэлтүүд
ажил горилогч модульд бүртгэгдэж тэдний
мэдээлэлд дүн шинжилгээ хийн, ажилтан
шалгаруулж авах процессийг удирдах
боломжийг танд олгоно.
Өөрийн гэсэн хайлт,
тайлан угсрана
Стандарт хайлт, тайлангаас гадна та
өөрийн байгууллагын онцлогт тохирсон
нөхцлөөр хайлт, тайлангуудыг угсарч
хадгалах, түгээх боломжтой.
Ингэснээр системд хадгалагдсан
хүний нөөцийн мэдээллээс та дурын
нөхцлөөр тайлан авч болно.
Дэд модулиуд
Ажил горилогч, нийгмийн халамж,
судалгаа, албан томилолт, шилжилт
хөдөлгөөн, ээлжийн амралт, сургалт,
цалин гэх мэт системийн бусад
програмтай нягт холбоо бүхий
олон дэд модультай.
Охин компаниудаа
нэг цэгээс хянана
Байгууллагын бүтэц модульд
та охин компаниудаа үүсгэж хариуцах
ажилтныг нь томилсноор нийт группийн
хэмжээний хүний нөөцийн төлөв
байдлыг нэг цэгээс хянана.
Тохиргоо хийх
уян хатан функцууд
Хэрэглэгч бүр өөрт эвтэй байхаар
жагсаалтын цонхны баганууд, тэдний
дараалал, өргөн зэргийг тохируулна.
Жагсаалтын цонхыг та өөрийн
дэлгэцийн өндрөөс хамаарч доод
хэсэгтээ дэлгэрэнгүй цонхыг
харахаар тохируулж болно.
Анкет бөглөх гадаад хуудастай
Та өөрийн хайлт, тайланг угсрана
Олон дэд модультай
Охин компаниудаа хянана
Тохиргооны уян хатан функц
Ажил хэрэг
Албан болон хувийн ажлын
төлөвлөлт удирдлагын програм
Өдөр тутмын, сарын
төлөвлөгөө, тайлан
Able ажил хэргийн програмд та
ажлаа жил, сар, улирал, өдөр тутмын
болгон задалж төлөвлөөд хийж байгаа,
гүйцэтгэсэн, буцаасан, хянасан төлвүүдэд
оруулан хөтөлж, төрөл бүрийн тайлан
авах, илгээх боломжтой.
Байнгын холбоотой,
багаар ажиллах боломж
Танай багийн хэн нэгэн төлөвлөсөн
ажилдаа шинэ дэд ажил нэмэх, засах,
тэмдэглэл, файл оруулах бүрт багийн
нийт гишүүдэд real time буюу тэр
даруй мэдэгдэнэ.
Багийн нэг ч гишүүн мэдээллээс
хоцрохгүй, бүгд ажилдаа төвлөрч
нэг хүн шиг ажиллах болно.
Дэд ажлын функц
Та төлөвлөгөөт ажлаа олон дэд ажилд
задалж дэд ажил тус бүрт гүйцэтгэгч оноож
тэмдэглэл хөтлөн, файл хавсаргаж болно.
Ингэснээр ажлыг багаар гүйцэтгэх
боломж бүрдэж багийн гишүүн бүр өөрийн
ажлын явцыг хөтөлснөөр удирдлагаа иж
бүрэн мэдээллээр хангана.
Ажлын төрлүүд
Ажил үүсгэхдээ шилждэг буюу өдөр
бүр зөөгдөн дагаж явдаг, давтамжтай буюу
зааж өгсөн өдрүүдэд өөрөө хувилагддаг
гэсэн төрлөөс та сонгож болно.
Мөн та ажлаа загвар болгон хадгалснаар
хойшид тус ажлыг загвараасаа олон дахин
үүсгэх боломжийг өөртөө болон
багийнхандаа олгоно.
Удирдлага доорх
ажилтнуудаа хянана
Та өөрийн удирдлагад ажилладаг
ажилтнуудын төлөвлөсөн бүх ажлыг харж
тэдний ажлын ачаалал болон хийж буй
ажилд нь тулгарсан асуудал, түүнийг
хэрхэн шийдэж байгаа талаар бүрэн
мэдээлэл авах боломжтой.
Өдөр тутам, сарын төлөвлөгөө, тайлан
Байнгын холбоотой, багаар ажиллах боломж
Дэд ажилд задлах, тэмдэглэл, файл
Шилждэг, давтагддаг, сануулгатай ажлууд
Удирдлага доорх ажилтнуудаа хянах
Албан бичиг
Бүх төрлийн албан бичгийн
бүртгэл, хөтлөлт, хяналтын
нэгдсэн програм
Ирсэн, явсан бичиг,
тушаал, тогтоол, төлөвлөлт
Able Албан бичгийн програм ирсэн,
явсан бичиг
, тушаал тогтоол, өргөдөл
гомдол
, бичиг төлөвлөлт гэсэн дэд
модулиудаас бүрдэх ба системийн
бусад програмуудтай бүрэн
холбогдож ажиллана.
Албан бичиг
боловсруулалт
Та боловсруулсан албан бичгээ зохих
шат дамжлагаар хянуулж, зөвлөгөө аван,
батлуулсны дараа тус бичиг хэвлэгдэн
илгээгдэх болно. Бичиг илгээгдэх
хүртэл нэг ч цаас үрэхгүй.
Онлайнаар бичиг
илгээх, хүлээн авах
Able-д нэгдсэн дурын байгууллага руу
та албан бичиг илгээж, тэднээс бичиг
хүлээн авч хариу илгээж болно.
Системээр илгээсэн бичиг тэр даруй
хүлээн авагчид очиж түүнтэй холбоотой
ажил цаг алдалгүй эхлэх боломжтой.
Шилжүүлэх, шэйрлэх,
тэмдэглэл хөтлөх
Өөрт ирсэн бичигт зохих үйл ажиллагаа
явуулсан тухайгаа тэмдэглэл хөтлөөд та
дараах хүнд шилжүүлэх, холбогдох бусад
хүмүүст түгээж (share) болно.
Шийдвэрлэх хугацаа нь тулсан, хэтэрсэн
бичгүүд гал асч харагдах ба түүний картыг
сунгах, хаах зэрэг үйлдлүүдтэй.
Тохиргооны уян
хатан функц, тайлан
Даргын туслах, харилцагч байгууллага,
иргэд, агуулгын ангилал зэрэг тохиргооны
олон модультай бөгөөд, хайлт, шүүлт,
тайлангийн өргөн боломжтой.
Хэрэглэгч бүр өөртөө эвтэйхэн байхаар
жагсаалтын цонхонд харах баганууд, тэдний
дараалал, өргөн зэргийг тохируулна.
Ирсэн, явсан бичиг, тушаал, тогтоол
Албан бичиг боловсруулах дамжлага
Онлайнаар бичиг илгээх, хүлээн авах
Шилжүүлэх, share хийх, тэмдэглэл хөтлөх
Тохиргооны уян хатан функц, тайлан
Захидал
Дотоод, гадаад холболттой
захидал харилцааны програм
Албаны мэйл
хаягаа холбоно
Та өөрийн 3 хүртлэх албаны мэйлийг
Able-д холбож болно. Ингэснээр зөвхөн
дотоод мэйл бус гадны бүх төрлийн мэйл
системүүдээс та захидал хүлээн авч,
илгээж бүх захидлаа хянах болно.
Системийн захидал
Able-д болж өнгөрсөн, танд хамаатай
бүх үйл явдлууд Таны оролцсон бичгийг
хаалаа!
, Таны хянах ажлыг гүйцэтгэлээ
гэх мэтээр системийн захидалд ирнэ.
Тэндээс та тухайн үйл явдалтай
холбогдох ажил, албан бичиг, файл
зэрэг рүү шууд орох боломжтой.
Ухаалаг утсанд
зориулсан тусгай апп
Able Захидлын програм нь android,
iOS системтэй ухаалаг утсанд зориулсан
тусгай апп-уудтай бөгөөд та эндээс бүх
захидлууд + системд болсон үйл
явдлыг хянана.
256 MB хүртэл
файл дамжуулна
Able-ийн файл менежер 256 MB
хүртэл хэмжээтэй файлыг ачаалах
боломжтой тул та захидал, файлын
сан, ажил хэрэг зэрэг програмд
томоохон файл ачаалж,
дамжуулж болно.
Илгээсэн захидлыг
уншсан эсэх
Таны илгээсэн захидлыг хүлээн
авагчдаас хэн хэн нь уншиж танилцсан,
хэн нь огт нээгээгүйг та мэдэж болно.
Энэ нь хариуцлагыг өндөржүүлж,
бодитой ойлголтыг хаа хаанаа
үүсгэх давуу талтай.
Нэг хүн 3 хүртэл албаны мэйл холбоно
Системийн захидлын модультай
Ухаалаг утсанд зориулсан тусгай апп
Захидалд 256 MB хүртэл файл ачаална
Илгээсэн захидлыг уншсан эсэх
Хурал
Хурал, уулзалтын төлөвлөлт,
хөтлөлт, хяналтын програм
Хэлэлцэх
асуудал модуль
Хурлаар хэлэлцэхээр төлөвлөж буй
асуудлуудаа нэгтгэн зохион байгуулж
холбогдох ажилтнуудаас саналыг нь
авах зэргээр хуралд оруулахад
бэлдэх зорилготой модуль.
Хурлын шийдвэрийг
ажилтай холбох
Хурлын шийдвэрүүдийг холбогдох
ажилтанд ажил болгон даалгаж болно.
Ингэснээр хурлын шийдвэрүүд хэрхэн
хэрэгжиж байгааг түүнтэй холбоотой
ажлуудын гүйцэтгэлээс тооцож
танд харуулна.
Олон нийт
Файлын сан, зар мэдээ,
санал асуулга, хэлэлцүүлэг
зургийн цомог
Хэрэглэгчийн
хязгаарлалт хийнэ
Оруулж байгаа мэдээ, хэлэлцүүлэг,
файл гэх мэт мэдээллээ та хэн хэнд, аль
байгууллагад харуулах, эсвэл бүх нийтэд
харуулах эсэхээ хялбархан тохируулах
уян хатан боломжтой.
Бүлэглэн
зохион байгуулах
Олон нийтийн програм дахь
мэдээллээ дурын байдлаар бүлэглэн
зохион байгуулж, түүнд хэрэглэгчийн
хязгаарлалт хийх, бүлэг хооронд
зөөх зэрэг боломжтой.
Хувийн
файлын сан
Та файлын санд зөвхөн надад
гэсэн хязгаарлалттай файл нэмснээр
зөвхөн танд харагдах хувийн файлын
сан үүсгэн хөтөлж болно.
Видео, файл,
зураг хавсаргана
Та олон нийтийн зар мэдээ, санал
асуулга
, хэлэлцүүлэг бүрт видео бичлэг,
файл, зургууд хавсаргаж болно. Мөн
таны нийтэлсэн материалыг хэн хэн
үзсэнийг харах боломжтой.
Хэрэглэгчийн хязгаарлалт хийнэ
Нэрээ нууцалсан сэтгэгдэл оруулна
Дурын байдлаар бүлэглэх функц
Зөвхөн өөрийн файлуудыг хөтлөнө
Видео, файл, зураг хавсаргана
Цаг бүртгэл
Системийн хэрэглэгчдийн
ажлын цаг бүртгэлийн програм
Ээлжийн
хуваарийн модуль
Шугаман (энгийн) цагийн хуваариас
гадна ээлжийн ажилчдын цагийг бүртгэх
зориулалттай тусгай модуль
Нэг хуваарьт олон ээлж үүсгэж, ээлж
бүрт хэдэн ч хүн гардгаар тохируулж
болох динамик функцтай.
Цаг бүртгэх
төхөөрөмж
Able Цаг бүртгэлийн програм нь
хурууны хээ, нүүр таньж цаг бүртгэх олон
төхөөрөмжтэй холбогдон ажиллах бөгөөд
таны төхөөрөмжөөр бүртгүүлсэн цаг
шууд /real time/ серверт бүртгэгдэж
дэлгэцэнд харагдах болно.
Цагийг олон
хуваариар бүртгэнэ
Олон төрлийн цагийн хуваарь үүсгэж
хоорондоо ялгаатай хуваариар ажиллах
хүмүүсийн цагийг бүртгэж хөтлөх,
тайлан авах боломжтой.
Охин компаниудаа нэг
цэгээс хянана
Та өөрийн байгууллагаас гадна бүх
салбар, охин компанийнхаа ажилтнуудын
цаг ашиглалтыг нэг дэлгэцнээс хянах,
тайлан авах боломжтой.
Тохиргоо хийх
уян хатан функцууд
Тус програм хоцролт, таслалт, торгууль
илүү цаг бодох, цаг бүртгүүлэх IP хаяг
зэрэг олон тохиргооны функцтай.
Та ажлын цагаа төхөөрөмжөөр, системд
нэвтэрч, эсвэл цаг бүртгэлийн ажилтнаар
бүртгүүлдэг болгон тохируулж болно.
Ээлжийн хуваарийн модультай
Цаг бүртгэх төхөөрөмжтэй холбогдоно
Хүн бүр өөр хуваариар ажиллаж болно
Охин компаниудаа хянана
Тохиргооны уян хатан функц
Нэмэлт програмууд
Төрийн байгууллагууд, худалдаа үйлчилгээ эрхэлдэг
компаниудад хэрэглэгдэх нэмэлт багц
Able Desktop
Компьютерт зориулсан бүх
төрлийн шуурхай санамж өгөгч
бүхий чатын програм
Дэсктоп орчин
Able системд шинээр юу нэмэгдэж
буйг мэдэхийн тулд та заавал интернет
хөтчөө ажиллуулах шаардлагагүй болно.
Зөвхөн чухал зүйлсээ л үзэхдээ нэг
товшилтоор системд нэвтрээрэй.
Мессенжер
Able Desktop нь вэб чатын
биеэ даасан апликэйшн хувилбар
бөгөөд удахгүй түүний гар утасны
апп гарах болно.
Push notification
Able системийг вэб болон гар
утаснаас хэрэглэхийн хажуугаар та
компьютер дээрээ суулгаж ашиглавал
нийт системийн ямар ч санамж
мэдээллээс хоцрохгүй.
Үргэлж онлайн
Таны компьютер асахад Able
Desktop таныг автоматаар системд
нэвтрүүлэх ба та өөрөө л гарахгүй
бол үргэлж онлайн байх болно.
Able Finance
Байгууллагын санхүү бүртгэл,
хяналт тайлангийн систем
Able Finance
Бид Able-ийн бусад програмуудтай
бүрэн холбогдож ажиллах Able Finance
буюу санхүүгийн системийг хөгжүүлж
байгаа бөгөөд удахгүй эхний
хувилбарыг гаргах болно.
Хангамж агуулах
Бараа материал, агуулахын нөөц
төлөвлөлт хяналтын систем
Дэд модулиуд
Орлого, Шаардах хуудас,
Эргэлтийн хөрөнгө, Үндсэн хөрөнгө,
Захиалгын хуудас, Төлөвлөгөө,
Үндсэн сэлбэг хянах.
Боломжууд
Агуулах удирдах, барааны
хөдөлгөөн, хангамжийн материал
төлөвлөлт, гүйцэтгэлийг хянах,
бараа материал алга болох
эрсдлээс хамгаалах.
Гэрээ хэлэлцээр
Төрөл бүрийн гэрээний бүртгэл,
удирдлагын програм
Гэрээ хэлэлцээр
Гэрээ байгуулагдсанаас эхлээд
дүгнэгдэх хүртэл бүх шатны бүртгэл
үйл ажиллагаа, тэдгээрт суурилсан
тайлан, шинжилгээний програм.
Боломжууд
Гэрээнүүд цааснаас онлайн руу
шилжсэнээр хугацаа нь дуусаж байгаа
болон графикийн дагуу төлбөр хийгдэх
болсныг урьдчилж мэдэгдэнэ.
Гэрээнд өөрчлөлт оруулах,
цуцлах, хугацааг сунгах зэрэг
боломжуудтай.
Тайлангууд
Төлбөрийн хоцрогдлын, алдангийн,
борлуулалтын, авлагын болон өмнөх
улирал, жилүүдтэй харьцуулсан гэх
мэт олон төрлийн тайлантай.
Төрийн програмууд
Шагнал, төсөл хөтөлбөр,
үр дүнгийн гэрээ
Шагнал
Төрийн, яамны, нийслэлийн
болон салбарын шагнал горилогчдын
бүртгэл, шинжилгээ, шат дамжлага
хяналтын нэгдсэн програм.
Төсөл хөтөлбөр
Байгууллагын урт хугацааны
төсөл, төлөвлөгөө биелэлт, ажлын
гүйцэтгэлийн явцыг шууд /real time/
харуулахаас гадна ажлын дуусах
хугацааг хэлж өгдөг санамж
бүхий програм.
Үр дүнгийн гэрээ
Төрийн албан хаагчийн үр дүнгийн
гэрээний боловсруулалт, түүнийгээ
батлуулах, биелэлт оруулах, үнэлгээ
өгөх, ажлын явцын цаасгүй
шууд хяналт.
Able Inside
Системийн хандалт, хэрэглээ
болон бусад тоон үзүүлэлтийг
харуулах програм
Боломжууд
Байгууллагынхаа Able системд
нэмэгдэж буй файлын нийт тоо хэмжээ,
ажилтнууд програмуудыг хэрэглэж буй
байдал /идэвхтэй, бүтээмжтэй
эсэх/ зэрэгт анализ хийнэ.
Статистик
Хэрэглээний статистикийг салбар
хэлтэс болон ажилтан тус бүрээр дурын
програмын хувьд тодорхой хугацааны
завсарт гаргах боломжтой.
Хувийн хэрэглээний
Хэрэглэгчдийн хувийн хэрэгцээнд зориулсан багц.
Эдгээр програмуудад оруулсан таны мэдээлэл
зөвхөн таны хяналтанд байх болно.
Нэрийн хуудас
Онлайн нэрийн хуудас,
хаягийн бүртгэлийн програм
Карт горим
хайлт, тэмдэглэл
Нэрийн хуудаснуудаасаа та
дурын утгаар хайлт хийх, тус бүрт
тэмдэглэл хөтлөх, бүлэглэх болон
үндсэн цонхыг жагсаалтаар, картаар
харах зэрэг функцтай.
Тэмдэглэл
Таны онлайн тэмдэглэлийн
дэвтэр, зохион байгуулалтын
програм
Desktop руу
гаргах функц
Та дуртай тэмдэглэлээ компьютерийн
үндсэн дэлгэц (desktop) рүү гаргаж болно.
Ингэснээр та системд нэвтрээгүй үедээ ч
тэмдэглэлээ хянах боломжтой.
Үгийн сан
Гадаад хэлний үг, хэллэг
цээжлэх, тэст хийх, таны үгийн
санг баяжуулах програм
Өөрөөсөө
шалгалт авна
Цээжлэхээр оруулсан үгнүүдээрээ
та өөрөөсөө шалгалт авч болох бөгөөд
гадаад үгээ сонсоод зөв хариуг сонгох,
бичиж оруулах гэх мэт шалгалт өгөх
олон тохиргоотой.
Бусад функцууд
Та үгнүүдээ цээжилсэн, анхаарах,
энгийн гэсэн төлөвт оруулах, тухайн
үгээр хэдэн удаа шалгалт өгөөд хэдэн
хувьтай зөв хариулснаа хянахаас гадна
толь бичгээс үг оруулж болно.
Хувийн санхүү
Хувь хүн, гэр бүлийн хэрэгцээнд
зориулсан орлого, зарлагаа хөтлөх
хянах, шинжилгээ хийх програм
Үндсэн бүртгэл
Энэд та өдөр тутмын орлого,
зарлагууд, өр зээл, банкны дансуудаа
болон харилцдаг байгууллага, хувь
хүний гэх мэт иж бүрэн бүртгэл
үүсгэн хөтлөх боломжтой.
Тайлан шинжилгээ
Яг одоо танд хэдэн төгрөг хаана
хаана байгаа, ямар төрлийн зардлууд
хязгаарыг давсан, өмнөх сараас энэ
сарын үзүүлэлт хэр түвшинд байгаа
гэх зэргээр шинжилгээ хийх
боломжийг танд олгоно
Гэр бүлийн
санхүү
Энэ програмыг та гэр бүлээрээ,
эсвэл өөр хэрэглэгчидтэй нэг баг
болон хамтран хөтлөх
боломжтой.
fasdfasfd
Толь бичиг
Монгол англи, англи монгол,
англи тайлбарт толь бичиг
Үйлдэл функцууд
Олон мянган үгтэй 3 төрлийн үгийн
сантай бөгөөд олдоогүй үгээ та толь
бичигт нэмэн улам баяжуулж болно.
Ингэж нэмсэн таны үг бусад
хэрэглэгчдэд таны нэртэй
хамт харагдана.
Able Platform
Бид Able-ийг вэб платформ
болгон хөгжүүлдэг тул цаашид энд
олон компани, хөгжүүлэгчийн төрөл
бүрийн програмууд тасралтгүй
нэмэгдэх боломжтой.