Эхлэл
Able Mail буюу гар утсанд зориулсан
захидлын програм
Able Захидлын програм нь андройд, iOS үйлдлийн систем бүхий ухаалаг утсанд зориулсан тусгай хувилбартай бөгөөд та гадуур ажил хөөцөлдөж явах үедээ Able Mail аpp-ыг ашиглан бүх захидлаа болон системд болсон үйл явдлыг хянах боломжтой. Таны гар утас андройд үйлдлийн системтэй бол Google Play Store, iOS үйлдлийн системтэй бол App Store-оос "Able mail" гэж бичээд хайна.





Та гар утсандаа Able Mail аpp татаж суулгасны дараа програмд нэвтрэхийн өмнө заавал домайн тохиргоог хийнэ гэдгийг анхаарна уу!
Домайн тохиргоог хэрхэн хийх вэ?
Домайн гэдэг нь интернетэд байрлаж буй веб сайтуудыг олоход тусалдаг интернет хаяг юм. Энэхүү тохиргоог хийхдээ "Домайн тохиргоо" цонхонд Able системд нэвтрэхдээ ашигладаг хаягийг дараах байдлаар оруулж өгнө.
  • Хэрвээ та хувийн байгууллагад ажилладаг бол www.able.mn
  • Харин төрийн байгууллагад ажилладаг бол intranet.gov.mn