Системийн 28
Хүний нөөц 16
Цаг бүртгэл 21
Ажил хэрэг 12
Албан бичиг 35
Захидал 13
Бүгд 125
Бүх шинэчлэл
Бичиг төлөвлөлт шинэчлэгдлээ
2020/03/15 Ням гариг
Бичиг төлөвлөхөд тохиргоо хийж, хянагч файлыг татан авч, түүн дээр засвар хийгээд буцаан ачаалдаг байсан хүндрэлтэй асуудлыг шинэ бичиг төлөвлөлтөөр шийдвэрлэлээ. Энэхүү шинэ модуль нь бичгийг шууд бланк дээр төлөвлөх, түүн дээр шууд санал авах, тэмдэглэгээ хийн засварлах, хяналтын түүхийг харуулах, загвар болгон хадгалах боломжуудтай.

?
Тусламж
М.Тэмүүлэн
Програмист
Г.Цогтбаяр
Програмист
"Able moments" шинэ аппликейшн гарлаа
2020/03/10 Мягмар гариг
Able Албан бичгийн программ нь android, iOS үйлдлийн систем бүхий ухаалаг утсанд зориулсан тусгай хувилбартай бөгөөд та гадуур ажилтай явах үедээ Able Moments аппликейшнийг ашиглан Ирсэн бичгийг Шилжүүлэх, Тэмдэглэл үлдээх болон Хаах боломжтой. Таны гар утас андройд үйлдлийн системтэй бол Google Play Store, iOS үйлдлийн системтэй бол App Store-оос "Able Moments" гэж бичээд хайна.

?
Тусламж
М.Анхбаатар
Андройд, iOS програмист
Г.Эрдэнэбат
Дизайнер
Эйбл "Тоон гарын үсэг" үйлчилгээнд нэгдлээ.
2020/01/13 Даваа гариг
Эйбл систем ирсэн бичиг, өргөдөл гомдлын шилжүүлэгт
"Тоон гарын үсэг" үйлчилгээг нэвтрүүллээ.

?
Тусламж
Ч.Эрдэнэбилэг
Бүтээгдэхүүн хариуцсан захирал
Г.Баасантөмөр
Бокс менежер
Эйбл системийн Архивын програм бэлэн боллоо.
2019/11/01 Баасан гариг
Энэхүү програм нь ирсэн, явсан бичиг, тушаал шийдвэр програмд бүртгэлтэй албан хэргийг зохих стандартын дагуу архивын ажилтанд шилжүүлэн архивлана. Ингэснээр бичиг хэргээ дахин скайнердах шаардлагагүй шууд архивлаж цаг хугацааг хэмнэнэ. Мөн архивын сангаас хайлт хийх боломжтой.

М.Тэмүүлэн
Програмист
Тэмдэглэл нэмэх цонх ухаалаг боллоо
2019/09/30 Даваа гариг
Тэмдэглэл болон сэтгэгдэл нэмэх цонхны хэмжээнд тохируулан бичвэрийг
гүйлгэн уншдаг байсан бол одоо бичвэрийн хэмжээнд тохируулан
цонх сунадаг боллоо.

Г.Баасантөмөр
Бокс менежер
Г.Цогтбаяр
Програмист
1
2
3
4
5
6
7
8