Бусад үйлдлүүд

Цаг бүртгэлийн программаар цаг хэрхэн цуцлах вэ ?

  1. Цаг бүртгэл программ руу орно.
  2. Жагсаалтын цонхноос ажилтныг сонгон хулганы баруун товчийг дарахад гарч ирэх сонголтуудаас Цагийг цуцлах-ыг дарна.
  3. Баталгаажуулах асуулт цонхны мэдэгдэлтэй танилцаад Тийм дээр дарна.

Ээлжийн амралт хэрхэн олгох вэ ?

  1. Цаг бүртгэл программ руу орно.
  2. Жагсаалтын цонхноос ажилныг сонгон хулганы баруун товчийг дарахад гарч ирэх сонголтуудаас Ээлжийн амралт олгох-ыг дарна.
  3. Ээжийн амралт олгох цонхны утгуудыг бөглөөд Хадгалах дарна.

Жиримсний амралт хэрхэн олгох вэ ?

  1. Цаг бүртгэл программ руу орно.
  2. Жагсаалтын цонхноос эмэгтэй ажилтныг сонгон хулганы баруун товчийг дарахад гарч ирэх сонголтуудаас Жирэмсний амралт олгох-ыг дарна.
  3. Жирэмсний амралт олгох цонхны утгуудыг бөглөөд Хадгалах дарна.

Томилолт хэрхэн олгох вэ ?

  1. Цаг бүртгэл программ руу орно.
  2. Жагсаалтын цонхноос ажилтныг сонгон хулганы баруун товчийг дарахад гарч ирэх сонголтуудаас Томилолт олгох-ыг дарна.
  3. Албан томилолт нэмэх цонхны утгуудыг бөглөн Хадгалах дарна.
    Жич: Урдаа улаан одтой цонхыг заавал бөглөх шаардлагатай.

Төлөв оруулах

  1. Цаг бүртгэл программ руу орно.
  2. Жагсаалтын цонхноос ажилтныг сонгон хулганы баруун товчийг дарахад гарч ирэх сонголтуудаас Төлөв оруулах-ыг дарна.
  3. Төлөв оруулах цонхонд эхлээд өгөх Төлөв-ийг сонгоно.
  4. Хугацааг Үргэлжилсэн Бүтэн өдрөөр өгөх үед Эхлэх болон Дуусах огноо, Шалтгаан тайлбарыг оруулаад ажилтныг сонгоод Хадгалах дарна.
  5. Хугацааг Үргэлжилсэн Цагаар өгөх үед Эхлэх болон Дуусах огноог оруулаад доорх утгуудаас сонгон идэвхжүүлнэ.
  6. Эхлэх болон Дуусах цаг, Шалтгаан тайлбар-ыг оруулаад Хадгалах дарна.
  7. Хугацааг Өдөр сонгох Бүтэн өдөр-өөр өгөх үед өдрөө сонгоод, Шалтгаан тайлбар-ыг бичээд Хадгалах дарна. Он сарын ард харагдах + тэмдэг дээр дараад 3 хүртэлх өдрөөр төлвийг өгч болдог.
  8. Хугацааг Өдөр сонгох Цагаар өгөх үед өдрийг сонгоно. Нэгээс дээш 3 өдөр хүртэлх сонгох бол он сарын ард харагдах + тэмдэг дээр дарсны дараа доорх утгуудаас сонгоно.
  9. Эхлэх болон Дуусах цаг, Шалтгаан тайлбар-ыг оруулаад Хадгалах дарна.
    Жич: Төлөв олгох хэрэглэгчид цонхонд 2 буюу түүнээс дээш ажилтныг сонгон нэгэн зэрэг тус төлвүүдийг олгож болно.

Ажилтны өдрийн түүхийг хэрхэн харах вэ ?

  1. Цаг бүртгэл программ руу орно.
  2. Нэрсийн жагсаалтаас өдрийн түүхийг харах ажилтны нэрэг дээр хулганы зүүн товчийг дарна. Эсвэл хулганы баруун товчийг дарахад гарч ирэх Дэлгэрэнгүй дээр дарж болно.
  3. Өдрийн түүх-ээс тухайн ажилтныг цаг бүртгэл программ дээр хийгдсэн үйлдлийг нь дэлгэрэнгүй харж болно.
👋 Сайн байна уу.
Танд юугаар туслах вэ?