Үйлчилгээний нөхцөл

Able байгууллагын удирдлагын цогц
системийн үйлчилгээний нөхцөл

Энэхүү систем нь байгууллагын удирдлагын үйл ажиллагааг үр дүнтэй, хурдацтай явуулах, удирдах ажлыг хөнгөвчилсөн цахим систем бөгөөд байгууллагын бүтэц, үйл ажилллагаа, оффисын ажилд зайлшгүй шаардлагатай ажлуудыг цахим хэвбэрт шилжүүлсэн хэд хэдэн программуудаас бүрдсэн нэгдсэн систем юм.

Та Able системд бүртгэл үүсгэх, нэвтрэхийн өмнө Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнөөр байгууллагаа цахимаар бүртгүүлэн ашиглах боломжтой болно.

Нэг. Нэр томёоны тодорхойлолт

1.1.

"ДАН" гэдэг нь цахим орчинд тухайн иргэнийг таньж, баталгаажуулах зорилготой, өөр хоорондоо харилцан хамааралгүй системүүдтэй ажиллах боломжтой платформ бүхий танилт нэвтрэлтийн нэгдсэн систем юм.

1.2.

"Систем" гэдэг нь холбогдох техник оричин, сервер, тоног төхөөрөмж, үүлэн тооцоололд суурилсан программ хангамж зэргээс бүрдсэн, үйлчлүүлэгчийн удирдлагын болон дотоод үйл ажиллагаанд ашиглах зорилгоор хэрэглэгч хэрэглэх боломжтой төрөлжсөн программуудын цогц үйл ажиллагааг хэлнэ.

1.3.

"Программ" гэдэг нь системийн цогц үйл ажиллагааг хангах зорилготой түүнд агуулагдах тодорхой чиг үүрэг бүхий нэг эсвэл олон модулийн ажиллагааг хэлнэ.

1.4.

"Модуль" гэдэг нь программын ажиллагааг хангах зорилготой түүнд агуулагдах тодорхой үүрэгтэй дэд модуль, программчлагдсан хэсгүүдийн ажиллагааг хэлнэ.

1.5.

"Системийн удирдагч" гэдэг нь үйлчлүүлэгчийн хэрэглэгч нарт системийг хэрэглэх заавар, зөвлөгөө өгөх, системийн программ, модулиудыг бүхэлд нь удирдах эрхтэй, Эйблтэй тогтмол харилцах зорилгоор үйлчлүүлэгчээс томилсон давуу эрхтэй хэрэглэгчийг хэлнэ.

1.6.

"Үндсэн хэрэглэгч" гэдэг нь системд бүртгэлтэй, системийн программ, модулиудыг хандах эрхийн дагуу бүрэн хэрэглэх эрх олгосон үйлчлүүлэгчийн ажилтан, албан хаагчийг хэлнэ.

1.7.

"Дэд хэрэлэгч" гэдэг нь системд бүртгэлтэй, системйн программ, модулиудыг хязгаарлагдмал эрхийн хүрээнд хэрэглэх эрх олгосон үйлчлүүлэгчийн ажилтан, албан хаагчийг хэлнэ.

1.8.

"Энгийн хэрэглэгч" гэдэг нь системд бүртгэлтэй хэдий ч системийн программ, модулиуд руу хандах, хэрэглэх эрхгүй үйлчлүүлэгчийн ажилтан, албан хаагчийг хэлнэ.

1.9.

"Өгөгдөл" гэдэг нь хэрэглэгчийн системд дамжуулсан бичиглэл, зураг, дуу дүрс бичлэг болон бусад зүйлийг хэлнэ.

Хоёр. Able системийн                үйлчлүүлэгч

2.1.

Төрийн байгууллага түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд.

2.2.

Төрийн өмчит байгууллага түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд.

2.3.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд.

Гурав. Able систем-д нэвтрэх

3.1.

Үйлчлүүлэгч Able систем-д дараах байдлаар нэвтрэх боломжтой. Үүнд:
- Тоон гарын үсэг
- Цахим орчинд иргэнийг таньж баталгаажуулах "ДАН" систем
- И-мэйл хаяг, утасны дугаар.

3.2.

ДАН системд ашиглагдах үйлчлүүлэгчийн регистрийн дугаар, нууц үг, тоон гарын үсгийн гэрчилгээ, гар утас руу мессежээр илгээдэг нэг удаагийн нууц кодын аюулгүй байдлыг хэрэглэгч хариуцна.

3.3.

Үйлчлүүлэгч өөрийн бүртгэл, байгууллагын болон хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс системийг ашиглаж дууссан бол системээс гарах шаардлагатай. Үйлчлүүлэгчийн өөрийн буруутэй үйл ажиллагаанаас болж түүний хувийн болон байгууллагын мэдээллийн аюулгүй байдалд учирсан аливаа эсрдэл, хохирлыг Able систем хариуцахгүй.

3.4.

Able систем-д робот, бот, программ хангамж ашиглан нэвтрэх, бүртгүүлэхийг хориглоно.

3.5.

Able систем-д өөр үйлчлүүлэгчийн нэвтрэх эрхийг ашиглаж нэвтрэхийг хориглоно.

3.6.

Able систем-д нэвтрэх эрх, нууц үг, тоон гарын үсгийн токен зэргийг бусдад хууль бус зорилгоор дамжуулах, ашиглуулахыг хориглоно.

3.7.

Үйлчлүүлэгч нь нэвтрэх эрх, нууц үгээ ашиглаж буй төхөөрөмж болон веб хөтөч дээрээ хадгалахыг хориглоно.

3.8.

Үйлчлүүлэгч Able систем-д нэвтрэх эрхээ бусдад алдсан, шилжүүлсэн эсхүл зөвшөөрөлгүй таны хувийн болон байгууллагын мэдээлэлд хандсан нөхцөл байдал үүссэн гэж үзвэл нэн даруй Able-н хэрэглэгчтэй харилцах үйлчилгээ, Онлайн туслахад мэдэгдэж, нууц үгээ солих үүрэгтэй.

Дөрөв. Хувийн болон                  байгууллагын өгөгдөл,                  мэдээлэл

4.1.

Able систем-д "ДАН" системээр нэвтэрсэн бол Таны хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, эрх бүхий төрийн байгууллагад шилжүүлэхийг зөвшөөрнө.

4.2.

Үйлчлүүлэгчийн нэвтрэх эрхийг цуцлах, түр хугацаанд хаах, хязгаарлагдах нь тухайн үйлчлүүлэгчийн системд үүссэн дата, мэдээллийг устгах үндэслэл болохгүй.

4.3.

Able системд-д үүссэн үйлчлүүлэгчийн дата мэдээллийг өөрийн болон байгууллагын албан тоотыг үндэслэн гаргаж өгнө.

4.4.

Able системд-д холбоотой тенхик, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь Able систем-ийн дата бөгөөд Монгол Улсын "Байгууллагын нууцын тухай", "Төрийн болон албаны нууцын тухай", "Хувь хүний нууцын тухай" хуулиар зохицуулагдана.

Тав. Хэрэглэгчийн эрх, үүрэг

5.1.

Үйлчлүүлэгч Able систем-ийг ашиглахаас татгалзах, нэвтрэх эрхээ хаалгах эрхтэй.

5.2.

Үйлчлүүлэгч цахимаар бүртгүүлэхээр гаргасан үйлчилгээний хүсэлтийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл авах эрхтэй.

5.3.

Үйлчилгээний нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал, гомдлыг Able систем-д хандан гаргах эрхтэй.

5.4.

Системийн зохиогчийн эрхтэй холбоотой зүйлсийг гуравдагч этгээдэд алдахгүй байх үүрэгтэй.

5.5.

Өгөгдлийн үнэн зөв, хууль ёсны буюу ямар нэг хувь хүн, албан байгууллагын эрх, өмчид халдаагүй төрийн нууцад хамаарахгүй байхыг хариуцах.

5.6.

Хэрэглэгчийн нэр, нууц үг, өгөгдлийг хууль бусаар ашиглах, хэрэглэгчийн эрхгүй хүн системд нэвтрэх, хэрэглэх оролдлогуудыг хийлгэхгүй байх үүрэгтэй.

Зургаа. Able-ийн эрх, үүрэг

6.1.

Үйлчилүүлэгч энэхүү нөхцөлөөр тогтоосон үүргийг биелүүлээгүй тохиолдолд Able-д нэвтрэх эрхийг цуцлах, түр хугацаагаар хаах эрхтэй. Шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагад мэдээлнэ.

6.2.

Хэрэглэгчид зориулж системийг ашиглахтай холбоотой онлайн (online) гарын авлага материалаар хангах.

6.3.

Системд саатал, доголдол гарсан тохиолдолд түүнийг хэвийн ажиллагаанд оруулах үүднээс урьдчилан сануулалгүйгээр ажиллагааг хэсэгчлэн болон бүхлээр нь хязгаарлах, засварлах ба энэ нь системийн ажиллагааг дордуулахгүй байх.

Долоо. Сэжигтэй тохиолдолд нэн                   даруй мэдэгдэх

7.1.

Хэрэв таны Able бүртгэлээр өөр этгээд нэвтэрч байгаа талаар ямар нэг сэжиг төрвөл энэ талаар бидэнд нэн даруй мэдэгдэнэ үү. Холбоо барих утас: 1131-0757, info@able.mn

Найм. Хууль зөрчсөн хэрэглээ                (үйлдэл)

8.1.

Able байгууллагын дотоод удирдлагын цогц системийг дараах зорилгоор ашиглаж болохгүй. Үүнд:
8.1.1   Системийг ашиг олох зорилгоор хэрэглэх хууль зөрчсөн, залилан мэхэлсэн шинжтэй             аливаа үйлдэлд ашиглах.
8.1.2    Хуурамч баримт бичиг ашиглан үйлчилгээний хүсэлт илгээх, үйлчилгээ авахыг завдах.
8.1.3    Able болон түүний дэд системүүдэд халдах, хакердах, системд гэмтэл, саатал учруулах,              доголдуулах.

Ес. Able системийн зохиогчийн         эрх

9.1.

Албан ёсоор бичгээр зөвшөөрөл өгснөөс бусад тохиолдолд Able болон түүний агуулгыг хуулбарлах, дуурайлгах, бусад програм хангамж ашиглан нэвтрэхийг хориглоно.

9.2.

Системтэй холбоотой оюуны өмчийн тэмдэглэлүүдийг устгах, гуйвуулах үйлдэл хийхгүй байх.

9.3.

Системийн зохиогчийн эрхтэй холбоотой зүйлсийг гуравдагч этгээдэд алдахгүй байх.

9.4.

Able-ийн нэр, лого, ажиллах зарчим, эх код, өгөгдлийн бүтэц зохиогчийн эрхээр хамгаалагдана.

Арав. Үйлчилгээний төлбөр                тооцоо

10.1.

Able-ийн төлбөр тооцоо нь үйлчлүүлэгчид санал болгох ба тухайн төлбөр тооцооны хэлбэрээс хамаарч харилцан адилгүй байна.

10.2.

Able системд анх удаа бүртгэл үүсгэж байгаа бол зааврын дагуу хэрэглэгчийн төрөл, тоо, программ, модулын сонголтыг хийснээр төлбөрийн нийт дүн автоматаар тооцогдоно.

10.3.

Хэрэв төлбөрийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа бол системээс санал болгох төлбөрийн төрлөөс (дансаар болон QR код) сонголтоо хийн тооцоо хийх боломжтой.

10.4.

Төлбөр тооцоо баталгаажсан тохиолдолд таны Able системд нэвтрэх эрх үүснэ.

10.5.

Хэрэв та Able системд нэвтрэх эрхтэй, бөгөөд хэрэглэгчийн тоог нэмэх, программ модуль нэмэлтээр авах бол өөрийн эсвэл байгууллагын эрхээр нэвтрэн төлбөр тооцоог хийх боломжтой.

10.6.

Үйлчлүүлэгч болон төлбөр тооцооны хэрэгслийг санал болгож буй байгууллагын хооронд үүсэх гүйлгээний шимтгэлтэй холбоотой аливаа асуудлыг Able хариуцахгүй.

Арван нэг. Able системийн                           ашиглалт, үйлчилгээ

11.1.

Able систем нь 7 хоногийн бүх өдөр 24 цагийн горимоор ажиллана.

11.2.

Үйлчлүүлэгч нь утас, и-мэйл, онлайн чат, фэйсбүүк хуудас болон хэрэглэгчтэй харилцах үйлчилгээгээр дамжуулан зөвлөгөө авах боломжтой.

11.3.

Able-ийн хэрэглэгчтэй харилцах үйлчилгээ нь ажлын өдрүүдэд 08:00-17:00 цагийн хооронд ажиллана (утас: 310752, 310757, и-мэйл: info@able.mn).

11.4.

Able-ийн фэйсбүүк хуудас нь 7 хоногийн бүх өдөр 24 цагийн горимоор санал хүсэлтийг хүлээн авна.

11.5.

Able нь төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийх зорилгоор хэсэгчлэн болон бүрэн хэмжээнд түр зогсолт хийж болно. Засвар үйлчилгээ хийх бол энэ талаарх мэдээллийг ажлын 1-5 хоногийн өмнө систем байршуулна.

11.6.

Able нь бүх нийтийн амралтын өдрүүдэд фэйсбүүк хуудсаар дамжуулан санал хүсэлт авах хэдий ч хамтран ажилладаг эсвэл харилцагч байгууллагын үйлчилгээний хүсэлтийг боловсруулах хугацаанаас хамааран үйлчилгээнд өөрчлөлт орж болно.

11.7.

Хамтран ажилладаг эсвэл харилцагч байгууллагын мэдээллийн системд гарсан доголдолд Able хариуцлага хүлээхгүй боловч системийн найдвартай ажиллагааг сэргээхэд хүчин чармайлт гаргах ажиллана.

11.8.

Able-ийн алдаанаас болж үйлчлүүлэгч, харилцагч байгууллагад учирсан аливаа хохирлыг шалгах технекийн багийг байгуулах ба түүний дүгнэлтэд үндэслэн асуудлыг шийдвэрлэнэ.

Арван хоёр. Бусад

12.1.

Үйлчлүүлэгч нь Able-ийг ашиглахтай холбоотой цахим гарын авлагыг Тусламж цэснээс авах боломжтой байна.

12.2.

Үйлчлүүлэгчээс ирүүлсэн санал, гомдол, хүсэлтийг 11-310757 (0) утсаар эсхүл info@able.mn хаягаар ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд хүлээн авч шийдвэрлэнэ.

12.3.

Үйлчилгээний тасалдал нь байгалийн давагдашгүй хүчин зүйл (гал, үер, газар хөдлөлт, аянга болон тэсрэлт) эсвэл төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн зохицуулалт, журам, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажил хаялт, дайн, террорист халдлага, гоц халдварт өвчин зэрэгтэй холбоотой бол үйлчилгээг тасалдсанд тооцохгүй бөгөөд Able нь хариуцлага хүлээх үндэслэл болохгүй. Давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үед 3 хоногийн дотор нөгөө талдаа бичгээр мэдэгдэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшилно.

12.4.

Үйлчлүүлэгч нь Үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ зөрчсөн, Үйлчилгээг хууль бусаар ашигласан, Үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд болон бусад үйлчлүүлэгчид хохирол учруулсан нь батлагдвал Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.

👋 Сайн байна уу.
Танд юугаар туслах вэ?