Эрхэм зорилго
Цахимаар бүтээлч ажиллах боломжийг хүн бүрд
Хүн бүрд хүртээмжтэй, бүтээлч цахим үйлчилгээ үзүүлдэг дэлхийн хэмжээний компани болно
15+
жилийн туршлага
50’000+
хэрэглэгч
900+
Байгууллага
Бидний тухай
Бид өөрсдийн гол бүтээгдэхүүн болох Able системээр дамжуулан бүх төрлийн байгууллагад зориулсан дотоод удирдлага, хяналтын тогтолцоог сайжруулах төрөл бүрийн технологи, шийдлүүдийг амьдралд нэвтрүүлэхээр ажилладаг
2024
Нэгдсэн менежментийн тогтолцоо ISO9001, ISO27001 -ыг нэвтрүүлэв
Энэ хүрээнд Эйблсофт компани бүтээгдэхүүн үйлчилгээний чанар болон хэрэглэгчдийн сэтгэл ханамж, Мэдээллийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандарт (ISO9001:2016) болон (ISO27001:2023) Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэвтрүүлэн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна

2019
Цахим гарын үсгийг Able системд нэвтрүүлэв

2013
Real-time socket технологи дээр суурилж албаны чат-ын программыг нэвтрүүлэв

2012
Локал ажилладаг программаас бүрэн онлайн клауд систем болов

2010
6 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдав
Локал хэлбэрээр Албан бичиг, Захидал, Хүний нөөц, Олон нийт гэсэн 4 системээр эхэлж, энэхүү систем төв аймгийн бүх сумд, төрийн байгууллагуудад нэгдэв

Эйблийн хамт олон
"Эйблсофт" ХХК нь 3 хэлтэс, 30 гаруй ажилтантайгаар харилцагчдынхаа цахим ажлын орчныг бүрдүүлэхэд шаардлагатай программ хангамжуудыг тасралтгүй хөгжүүлсээр байна