Цаг бүртгэх

Өөрөө цагаа бүртгүүлэгчийг хэрхэн нэмэх вэ ?

Өөрөө цагаа бүртгүүлэгч гэж системд нэвтрэн орсон цагаар ирсэн цагийг, бүр гаргасан цагаар явсан цагаа бүртгүүлдэг ажилтныг хэлнэ.

  1. Цаг бүртгэл программ руу орно.
  2. Дэлгэцийн зүүн доод хэсэгт харагдах Бусад тохиргоо цэснээс Өөрөө цагаа бүртгүүлэгч дээр дарна.
  3. Өөрөө цагаа бүртгүүлэгчид цонхны баруун дээд өнцөгт харагдах нэмэх тэмдэг дээр дарна.
  4. Гарч ирэх Хэрэглэгч нэмэх цонхонд өөрөө цагаа бүртгүүлэх ажилтныг оруулаад Хадгалах дарна.
    Жич: Энэ тохиргоог тухайн байгууллагын Системийн удирдагч болон цаг бүртгэл программын Хөтлөн удирдагч хийнэ.

"Өөрөө цагаа бүртгүүлэх" горимоор яаж цагаа бүртгүүлэх вэ ?

Able системд нэвтрэн ороход гарч ирэх тусгай жижиг цонхны Цаг бүртгүүлэх дээр дарна.

Бүртгүүлэхдээ дараах зүйлийг анхаарна уу ! Танай байгууллагын цагийн зааглалт 00:00 үед:

  1. 00:00 цагаас хойш ажлаа тарах тохиолдолд Цаг бүртгүүлэх ногоон товчны дээр Ажил эхлэх цаг-ийг Ажил тарах цаг болгож өөрчилсний дараа цагаа бүртгүүлэх хэрэгтэй. Ингэснээр таны цаг үнэн зөв бүртгэгдэх болно. Энэхүү сонголтыг хийхгүй бол та 00:20 цагт явсан цагаа бүртгүүлэхэд маргааш өглөөний ирсэн цаг болж орно.
    Жич: Та байгууллагынхаа цагийн хуваарийн онцлогт тохируулан зааглалтын цагийг өөрчилж болно.

Өөрөө цагаа бүртгүүлэх боломжгүй ажилтны цагийг яаж бүртгэх вэ ?

  1. Цаг бүртгэл программ руу орно.
  2. Цагийг нь бүртгэх гэж буй ажилтны нэр дээр очин хулганы баруун товчийг дарна.
  3. Гарч ирэх цэсээс Цаг бүртгэх дээр дарна.
  4. Гарч ирэх Цаг бүртгэх цонхонд холбогдох мэдээллүүдийг оруулан Хадгалах дарна.

Өөрөө цагаа бүртгүүлэгчийг хэрхэн хасах вэ ?

  1. Цаг бүртгэл программ руу орно.
  2. Дэлгэцийн зүүн доод хэсэгт харагдах Бусад тохиргоо цэснээс Өөрөө цагаа бүртгүүлэгч дээр дарна.
  3. Өөрөө цагаа бүртгүүлэгчид цонхонд байх шаардлагагүй ажилтны нэрэн дээр сумаа хүргэхэд Устгах хогийн сав гарч ирнэ.
  4. Хогийн сав дээр дараад баталгаажуулах цонхны Тийм гэдэг сонголтыг сонгоно.
    Жич: Энэ тохиргоог зөвхөн тухайн байгууллагын Системийн удирдагч хийнэ.
👋 Сайн байна уу.
Танд юугаар туслах вэ?