Дотоод удирдлагын дижитал хувьсал
Байгууллага бүрд байдаг хоёр үндсэн нөөц бол санхүү болон хүний нөөц. Эйблсофт бол хүний нөөцтэй холбоотой бүхий л процессыг цахимжуулж, байгууллагын дотоод удирдлагын цогц системийн шийдлийг санал болгож буй компани. Өдгөө 30 гаруй программ хангамжийн тусламжтайгаар хувийн болон төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааг автоматжуулж, бүтээмжтэй ажиллах боломжийг олгож байна.
Өмнө нь цаасан бичиг баримт дамжуулахад дунджаар 12 цаг зарцуулдаг байсан бол одоо хоёр цагийн дотор л очих ёстой хүндээ хүрч байна.
Цааснаас цахим руу
Төрийн болон хувийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа нь цаасанд суурилсан олон процессоос бүрддэг. Одоогоос 10 гаруй жилийн өмнө төрийн байгууллагуудын цаасны хэрэглээ асар их, албан бичиг дамжуулах процесс удаан, бүтээмж багатай байжээ. Эйлбсофт компани нь уг асуудалд шийдэл олж, албан бичиг дамжуулах процессыг цахимжуулах үйл ажиллагааг 2008 онд эхлүүлсэн билээ. Тэд хоёр жилийн турш системээ боловсруулж тодорхой бэлтгэл хийсээр 2010 онд албан ёсоор хуулийн этгээд болж, үйл ажиллагаа нь албажсан юм.
"Цахим шилжилтийг зарим нь зөвхөн цаас хэмнэх гэж ойлгодог. Гэвч бодит хэмнэлт нь цаас биш, цаг хугацаа, бүтээмж. Жишээ нь, өмнө нь цаасан бичиг баримт дамжуулахад дунджаар 12 цаг зарцуулдаг байсан бол одоо хоёр цагийн дотор л очих ёстой хүндээ хүрч байна. Манай систем тухайн байгууллагад эмх цэгц, ил тод байдал, бүтээмж, эдийн засгийн хэмнэлт зэрэг олог эерэг өөрчлөлтийг бий болгодог" хэмээн Эйблсофт ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадорж онцлов.
Дотоод удирдлагын цогц систем
Өнөө үед цахимд шилжинэ гэх нэр томьёо бараг бүх байгууллагын хөгжлийн бодлогын төвд орж ирсэн. Гэвч хүмүүсийн дунд цахимжилт гэхээр нэгж, хэлтэс бүрийн ажлыг тус тусад нь автоматжуулна гэсэн ойлголт түгээмэл. Жишээлбэл, хүний нөөцийн программ нь энэ салбарынхны ажлыг сайжруулна. Бичиг хэрэг, албан хөтлөлт, цаг бүртгэлийг ч төрөлжсөн хэлбэрээр тус тусад нь автомат болгоно хэмээн төсөөлдөг.
Гэхдээ байгууллага гэдэг бол зүгээр нэг хэлтэс бүрийн нийлбэр бус уялдаа холбоо, мэдээллийн урсгал, хамтын ажиллагаа дээр суурилсан амьд систем. Эйблсофт компанийн хувьд байгууллагын дотоод удирдлагын цогц систем буюу салангид үйлдэл бус холбогдсон шийдлийг санал болгодог. Энгийнээр хэлэхэд ажилтны цагийн бүртгэл, бүтээмжийн үнэлгээ, цалингийн тооцоо, тушаал шийдвэр, өргөдөл гомдол гэх мэт баримт бичиг нэг системд холбогдож, хоорондоо автоматаар мэдээллээ солилцох юм. Ингэснээр хүмүүс юу болох, болохгүйг хянах төдийгүй датан дээр суурилж, шийдвэр гаргана.

Эйблсофт-ийн хөгжүүлж буй программ нь аливаа байгууллагын арын алба тогтвортой, үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээг саадгүй, хяналттай, уялдаа холбоотой болгоход чиглэсэн учраас аль ч салбарт ашиглах боломжтой. Гэхдээ одоогоор гол хэрэглэгчид нь төрийн байгууллага.
Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагаас хамааран үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээ бүр ялгаатай. Төрийн байгууллагын хувьд албан хэрэг хөтлөлт гол хэрэгцээ учраас үндсэн суурь нь тушаал шийдвэр, гэрээ, баримт зэрэг бичиг хэрэгт төвлөрсөн үйлчилгээ авдаг. Харин хувийн хэвшлийнхэн хүний нөөц, тэр дундаа цаг бүртгэл, бүтээмжийн үнэлгээ KPI процессын үр ашигтай ажиллагаанд төвлөрч байна.
Ерөнхийдөө өөрсдийн үндсэн суурь системээ хөгжүүлэхээс гадна байгууллага болон салбарын онцлогт нийцсэн захиалгат системийг үйлчилгээнд нэвтрүүлдэг. Одоогоор үндсэн 13 программ, захиалгын 18 программ, нийт 30 гаруй программыг тогтвортой хөгжүүлэн үйлчилгээ үзүүлж байна. Захиалгын программ нь тухайн байгууллага эсвэл үйлчилгээний салбарын онцлогт бүрэн нийцсэн, тусгайлан зориулж хөгжүүлсэн шийдлүүд юм. Жишээлбэл, хүчний байгууллагад зориулсан программ хангамж болон байгууллагын удирдлагын систем нэртэй тусгай хувилбарыг хөгжүүлэн үйлчилгээ үзүүлж байна.
Албан бичгийн AI туслах
Өнөө үед байгууллага бүр хэрэглэгчдэдээ түргэн шуурхай үйлчилгээ хүргэхийн тулд бүтээгдэхүүн үйлчилгээндээ хиймэл оюуныг нэвтрүүлж байна. Эйблсофт нь операторын үйлчилгээнд үүнийг нэвтрүүлж, фейсбүүк болон веб платформ дээр онлайн туслан хэлбэрээр ашиглаж байна. Энэхүү шийдлийг ашигласнаар бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл, программын үнийн санал болон хэрэглэх заавар, зөвлөгөөг хүссэн үедээ шууд авч ашиглах боломжтой юм.
Тэд цаашид дотоод үйл ажиллагаа, тэр дундаа албан бичиг боловсруулалт дээр шинэ шийдэл бий болгохоор ажиллаж байна. Энэхүү систем нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд цуглуулсан мэдээлэл, сургалтын дата дээр суурилснаараа онцлог. Тухайн хүн хиймэл оюуны туслахтай хамтран албан бичгээ боловсруулж илгээх боломжтой аж. Энэ талаар "Эйблсофт" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадорж "Одоогоор хиймэл оюун уншсанаа ойлгодог, дүн шинжилгээ хийдэг. Энгийнээр хэлбэл арван жилийн боловсрол эзэмшсэн мэт байгаа. Харин цаашид ямар чиглэлд мэргэших вэ гэдэг нь сонирхолтой. Илүү олон нийтийн харилцаа талдаа явах уу эсвэл баримт бичиг боловсруулалтаар явах уу гэдэг нь сонголт юм. Манай компанийн хувьд албан бичиг боловсруулдаг ажилчныг бэлтгэж байна гэсэн үг" хэмээв.
Эйблсофт компани нь бүтээгдэхүүний хөгжүүлсэн системийнхээ туршлагад үндэслэн бүс нутгийн хэмжээнд бүтээгдэхүүнээ гарахаар судалгааны ажлаа эхлүүлсэн. Одоогоор Казакстан улстай харилцаа холбоо үүсгэж, хамтарч ажиллахаар хэлэлцэж буй аж. Мөн уламжлалт программ хөгжүүлэлтийн арга барилаа шинэ шатанд гаргаж, мэдээллийн найдвартай байдал болон ил тод, баталгаатай хадгалалтыг хангахын тулд блокчейн технологийг нэвтрүүлэхээр ажиллаж буйгаа энэ үеэр онцлон тэмдэглэв.
Эх сурвалж:https://business.mn/2026/02/26/dotood-udirdlagyn-dijital-huvsal/

Санал болгох мэдээ

Бид хэрэглэгчдийнхээ ажлыг илүү хялбар, хурдан, ухаалаг, болгох зорилгын хүрээнд системийн Version 3.0 шинэчлэлтийг албан ёсоор нэвтрүүлж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү шинэчлэлтийн эхний шатанд хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээнд хамгийн их нөлөөлөх дараах гурван үндсэн хэсгийг бүрэн шинэчиллээ.
Шинэ нэвтрэх хэсэг (New Login)
Аюулгүй байдал болон хурдыг хослуулсан орчин үеийн нэвтрэх шийдлийг нэвтрүүлснээр хэрэглэгчид хэдхэн секундийн дотор системд найдвартай нэвтрэх боломжтой боллоо. Шинэ нэвтрэх хэсэг нь хэрэглэгчийн мэдээллийн хамгаалалтыг нэмэгдүүлж, нэвтрэх процессыг илүү хялбар болгож өгч байна.
Шинэ нүүр хуудас (Modern home)
Шинэчлэгдсэн нүүр хуудас нь бүх чухал мэдээллийг нэг дор илүү цэгцтэй, ойлгомжтой байдлаар харуулах боломжийг бүрдүүллээ. Орчин үеийн дизайн, хэрэглэгч төвтэй зохион байгуулалтын шийдлүүд нь танд хэрэгтэй мэдээллийг хурдан олж харах нөхцөлийг бүрдүүлнэ.
Шинэ чат систем (Smart Chat)
Хэрэглэгч хоорондын харилцааг илүү шуурхай, тасалдалгүй болгох зорилгоор чат системийг бүрэн шинэчилж, илүү ухаалаг, тогтвортой ажиллагаатай болголоо. Ингэснээр багийн дотоод харилцаа, мэдээлэл солилцоо илүү үр дүнтэй болох юм. Бид цаашид системээ тасралтгүй хөгжүүлж, хэрэглэгчдийн ажлыг улам хөнгөвчлөх шинэ боломжуудыг шат дараатай нэвтрүүлсээр байх болно

Та шинэ Version 3.0 хувилбарыг одооноос ашиглаж эхлэх боломжтой.
Шинэчлэлтэй холбоотой санал, хүсэлтээ бидэнтэй хуваалцана уу.
Санамж: Бид бусад модулиудыг шат дараатайгаар шинэчилж байгаа бөгөөд тух удахгүй танилцуулах болно.

Эйблсофт ХХК нь ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, эрүүл аюулгүй орчинд ажиллуулах зорилгоор Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөр хийлгэлээ.
Үнэлгээний хүрээнд ажлын байрны орчны нөхцөл, эрсдэлтэй хүчин зүйлсийг тодорхойлон, эрүүл ахуйн шаардлагад нийцэж буй эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргасан байна.
Үр дүнд нь цаашид ажлын орчныг сайжруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх бодит үндэс бүрдлээ.
Эйблсофт ХХК нь ажилтнуудынхаа эрүүл, аюулгүй, тав тухтай хөдөлмөрлөх нөхцөлийг хангахыг байгууллагын нийгмийн хариуцлагын чухал зорилтын нэг болгон тогтмол анхаарч ажиллаж байна.

2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Дотоодын программ хангамжийн салбарт тэргүүлэгч "Эйблсофт" ХХК нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хамгийн сүүлийн үеийн стандарт болох ISO/IEC 27001:2022-ын хөндлөнгийн баталгаажуулалтын аудитад амжилттай орж, ямар нэгэн үл тохиролгүйгээр тэнцлээ.
Тус аудитыг "Мон Майнинг Сертификейшин ХХК-ын ахлах аудитор Д.Энхтуяа удирдан явуулсан бөгөөд "Эйблсофт" ХХК-ийн үйл ажиллагааг дараах үндсэн чиглэлүүдээр шалгасан байна:
- Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журам: Дотоод дүрэм журам нь олон улсын жишигт нийцсэн эсэх.
- Эрсдэлийн удирдлага: Боломжит аюул заналыг урьдчилан таамаглаж, саармагжуулах
- Мэдээллийн хамгаалалт ба Хяналт-шинжилгээ: Хэрэглэгчийн өгөгдөл болон системийн бүрэн бүтэн байдлыг хангах техник, зохион байгуулалтын шийдлүүд.
- Хэрэгжилтийн түвшин: Стандарт нь зөвхөн цаасан дээр биш, бодит ажил хэрэгт хэрхэн нутагшсан байдал.
Энэхүү амжилт нь юуг илэрхийлж байна вэ?
"Үл тохиролгүй" буюу ямар нэгэн алдаа дутагдалгүй аудитыг давах нь тухайн байгууллагын засаглал, инженер техникийн багийн чадвар маш өндөр түвшинд байгааг илтгэдэг. Энэхүү баталгаажуулалт нь:
- Хэрэглэгчийн итгэлцэл: "Эйбл" системийг ашиглаж буй мянга мянган байгууллагын дата мэдээлэл олон улсын хамгаалалтын дор байгааг баталлаа.
- Дэлхийн стандарт: ISO/IEC 27001:2022 нь кибер халдлага, өгөгдөл алдагдахаас сэргийлэх дэлхийн хамгийн нэр хүндтэй шалгуур юм.
- Өрсөлдөх чадвар: Олон улсын зах зээлд гарах, томоохон төслүүд дээр ажиллах итгэл найдвартай түнш гэдгээ дахин нотлов.
-
"Мэдээллийн аюулгүй байдал бол зөвхөн технологийн асуудал биш, энэ бол байгууллагын соёл, хариуцлага юм."
Бид цаашид ч мэдээллийн технологийн салбарт аюулгүй, найдвартай байдлыг түүчээлэн ажиллах болно.