Docx

Docx-д бүртгэл хэрхэн үүсгэх вэ ?

  1. Docx системд холбогдсон байгууллагуудтай Эйбл системээр дамжуулан албан бичиг солилцохын тулд docx.gov.mn хуудсаар орж бүртгэл үүсгэж байгууллагын токен авсанаар Эйбл системд холбох боломжтой болно.
  2. Токен авах заавар: docx.gov.mn/manual

Docx токен хэрхэн хуулах вэ ?

  1. Docx хуудасны дээрх зааврын дагуу бүртгэл үүсгэж токен үүссэний дараа байгууллагын мэдээлэл цэсний доод хэсэгт байрлах токен талбарын ард байрлах хуулах товчийг дарна.

Эйбл системд Docx токен хэрхэн холбох вэ ?

Токен холбохын тулд Албан бичиг программ дээр хөтлөн удирдах эрхтэй албан хаагч байх шаардлагатай.

  1. Ингэхийн тулд Хүний нөөц программ руу орно.
  2. Тухайн албан хаагчийн системийн хандалтын эрхийг Албан бичиг программ дээр Хөтлөн удирдагч болгон тохируулна.
  3. Албан бичиг программын зүүн доод буланд байрлах Бусад тохиргоо цэснээс Docx токен холбохыг сонгоно.
  4. Гарч ирэх цонхны Docx токен талбарт Docx веб хуудсанд байгууллага дээр үүссэн хуулж авсан токен болон байгууллагын регистерийн дугаарыг оруулан хадгалах дарна.

Docx-тэй холбогдсон байгууллага руу бичиг хэрхэн илгээх вэ ?

  1. Docx-тэй холбогдсон байгууллагуудтай бичиг солилцохын тулд Шинэ бичиг төлөвлөлт модулын Бичиг төлөвлөх товчийг дарна.
  2. Гарч ирэх цонхны Цахимаар талбарын ард байрлах цэг бүхий цэнхэр товч дээр дарна.
  3. Гарч ирэх цонхны зүүн талын баганад харагдах дээш харсан сум буюу гадаад сүлжээ рүү дарна.
  4. Гарч ирэх Docx байгууллагууд дээр дарна.
  5. Голын баганад харагдах байгууллагуудасс бичиг илгээх байгууллагыг баруун талын баганад сонгон Сонголтыг батлах товчийг дарсанаар тухайн байгууллага руу бичиг системээр илгээгдэх боломжтой болно.

Зөвлөмж

Зөвхөн тоон гарын үсгээр баталгаажуулсан PDF өргөтгөлтэй албан бичгийг Docx холбогдсон байгууллагуудтай солилцох боломжтой юм.

👋 Сайн байна уу.
Танд юугаар туслах вэ?