Санал асуулга дээр загвар нэмэх хоёр төрлийн боломжтой ба та хадгалсан загвараараа цаг алдалгүй ажилчдаасаа санал асуулга авах боломжтой.
Санамжууд:
- Анх удаа загвар үүсгэж байгаа бол Загвар сонгох хэсэгт загвар гарч ирэхгүй ба Байгууллага дотроо, Зөвхан надад, Тусгай тохиргоо хадгалахгүйг анхаарна уу!
- Хэрэв олон асуулттай санал асуулга нэмэж байвал дэлгэрэнгүй цонхноос нэмэгдэж байгаа санал асуулгууд автоматаар загвар болж хадгалагдана.
Арга 1: Санал асуулга нэмэх цонхноос загвар нэмэх
- Олон нийт программ-руу орно
- Зүүн талын Санал асуулга гэсэн цэнхэр товч дээр дарна
- Баруун дээр байрлах нэмэх товч дээр дарснаар Санал асуулга нэмэх гэсэн цонх гарч ирнэ
- Тухайн цонх дээр:
- Санал асуулгын хугацаа
- Хэдэн хариулт сонгож болох
- Санал асуулга өгөхдөө нэрээ нууж болох эсэх
- Санал асуулгын сэдэв
- Санал асуулгын нэмэлт тайлбар
- Асуултын төрөл
- Хариултууд
- Хариултуудыг авсан саналаар эрэмблэх
- Сэтгэгдэл бичих үед нэрээ нууж болох эсэх зэрэг утгууд загвараар хадгалагдах болно. - Санал асуулга нэмэх цонхны утгуудаа оруулсан бол доор байрлах Загвараар хадгалах гэсэн товч дээр дарж загварын нэрийг өгч хадгалах товч дээр дарвал таны үүсгэсэн санал асуулга загвар болж хадгалагдана.
Арга 2: Санал асуулгын загварууд тохиргооноос нэмэх
- Олон нийт программ-руу орно
- Зүүн доод буланд байрлах Санал асуулгын загварууд товч дээр дарснаар Санал асуулгын загварууд гэсэн цонх гарч ирнэ
- Тухайн цонх дээр байрлах Загвар нэмэх гэсэн ногоон товч дээр дарна
- Тухайн цонх дээр:
- Санал асуулгын хугацаа
- Хэдэн хариулт сонгож болох
- Санал асуулга өгөхдөө нэрээ нууж болох эсэх
- Санал асуулгын сэдэв
- Санал асуулгын нэмэлт тайлбар
- Асуултын төрөл
- Хариултууд
- Хариултуудыг авсан саналаар эрэмблэх
- Сэтгэгдэл бичих үед нэрээ нууж болох эсэх зэрэг утгууд загвараар хадгалагдах болно. - Загвар нэмэх цонхны утгуудаа оруулсан бол хадгалах товч дээр дарвал таны үүсгэсэн загвар амжилттай хадгалагдана.