Онцлох
October 2, 2024

Able-ийг бүтээсэн үнэ цэнэ

Сошиал чат бус, Соёлтой харилцаа

Манайхан аливаа зүйлийг хийхдээ "монголчлох" гэдэг сул талтай. Тэгвэл мэдээлэл, технологийн асар хурдацтай хөгжиж буй дижитал эринд "монголчлох" сэтгэлгээ хойш тавьж, ажил, үйлчилгээ цахимжуулах хэрэгцээ, шаардлага өдгөө тулгарч байна. Цаг үеэ дагаад албан байгууллага, аж ахуйн нэгжүүд эхнээсээ дотоод ажил, үүргээ цахимаар, илүү ухаалгаар, хялбараар удирдан явуулж байгаа нь сайшаалтай. Гэсэн хэдий ч одоог хүртэл байгууллагын дотоод харилцаа, ажил, үүргээ "Файсбүүк мессенжер", "Телеграмм", "Вечат", "Вайбер" зэрэг сошиал сүлжээг ашиглан явуулсаар буй төрийн байгууллага хүртэл олон байна.

Олон улсад ялангуяа төрийн албан ажил, үйлчилгээг сошиал чатаар огт явуулдаггүй бөгөөд бизнесийн байгууллагууд хүртэл ийм хэлбэрээр ажилладаггүй. Олон нийтийн сүлжээгээр албан харилцааг явуулах нь асар бүдүүлэг гэж тэд үздэг байна. Учир нь сошиал сүлжээгээр ажилчдадаа түгээсэн зарлал, албан бичиг, арга хэмжээний драфт зэрэг шаардлагатай мэдээллүүд бусад зурвастай холилдон "живэх", устгах зэргээр байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж, цаг хугацаа алдах зэргээр олон сөрөг үр дагавартай аж. Цаашлаад тухайн сошиал групп чатыг үүсгэсэн хүн ажлаас гарсан тохиолдолд албан ажлын талаарх өмнөх түүх, мэдээллүүд бүгд устах аюултай. Харин энэ бүхнээс зайлсхийж, албан ажлаа сошиал чатаар бус, соёлтой харилцаагаар, системтэй, цэгцтэй явуулах боломжийг ABLE CHAT олгодог юм. Тус программаар хэрэглэгчээ сонгон ажил үүсгэх, даалгах, гүйцэтгэлийг нь хүртэл хянах боломжтой. Албан ажлыг ийн олон нийтийн сувгаар бус, өөрсдийн дотоод сүлжээгээр удирдан явуулах нь байгууллагын том соёл бөгөөд эл системийн бас нэгэн үнэ цэн үүнд оршино.

Хуруутай уралддаггүй ажилчид

"Хуруутай уралдаж" ажилдаа ирж, очдог хүмүүст, цагийг ягштал баримталдаг албан байгууллагуудад ABLE-ийн "Цаг бүртгэл" программ хамгийн тохиромжтой.

Хурууны хээгээ заавал уншуулж, эсвэл хүний нөөцдөө хэлж байж ажилдаа ирсэн, явсан цагаа бүртгүүлдэг арга хоцрогдсон гэсэн үг.

Тодруулбал, хүний нөөцийн ажлыг үлэмж хөнгөвчлөх ABLE-ийн "Цаг бүртгэл"-ийн программ нь байгууллага бүрийн дотоод онцлогт нийцүүлэн, ажлын цагийн хуваарийг уян хатнаар удирдах, ажилчид орон зайнаас үл хамааран олон янзаар цагаа бүртгүүлэх, бүх төрлийн төлөвийн хүсэлт илгээх, тайлан мэдээ авах зэрэг цагийн бүртгэлтэй холбоотой бүх үйлдлийг удирддаг гэсэн үг.

Үүний дотор чөлөөтэй-гадуур ажилтай-өвчтэй гэх мэт бүх төрлийн хүсэлт илгээх, батлуулах, илүү цаг, жирэмсний болон ээлжийн амралтын хүсэлтийг мөн цахимаар илгээх, батлуулах боломжтойгоор давуу талтай.

Хүний нөөцийнхөнд ч тус программ нь ажилчдын цаг ашиглалт, ирцийг удирдан хянах зорилгоор ерөнхий, жагсаалтын, график, илүү цагийн, төлөвийн гэх мэт 10 гаруй төрлийн тайлан мэдээ авах боломж бүрдүүлсэн байдаг.

15,000 хүнийг нэг товчлуураар хөдөлгөх хүч

ABLE системийг 3 хүнтэй старт аппаас эхлээд 15,000 ажилтантай групп компани хүртэл дотоод үйл ажиллагаандаа ашиглах боломжтой.

Зарим аж ахуйн нэгж, бизнесийн байгууллага 100 битгий хэл, 10 ажилтнаа ч нэгдсэн УДИРДЛАГААР ЗАНГИДАЖ чадахгүй, хүн бүртэй тулж ажиллахад хүдрэлтэй байдаг шүү дээ.

Тэгвэл ABLE систем танай байгууллагын 15,000 хүртэлх ажилтантай зэрэг холбогдож, мэдээ, мэдээллээ шуурхай түгээх, дамжуулах, ажлын явц, гүйцэтгэлийг хянах, хөдөлмөрийг хөнгөвчлөх, бүтээмжийг өсгөх, ажлын цагийг богиносгох зэрэг бүхий л асуудлыг ЦОГЦООР нь шийдэх чадамжтай юм.

Өөрөөр хэлбэл, хэдэн мянган хүнийг нэг "ТОВЧЛУУРААР" хөдөлгөх хүч, үнэ цэн нь ABLE-д байх нь.

Тухайн байгууллага ажилчдынхаа бүтээмжийг ийнхүү өндөрсгөж, ажлын цагийг нь богиносгосноор урт хугацаанд тогтвортой ажиллахаас гадна амжилт, ашгийн ҮНДЭС СУУРЬ нь тавигддаг байна.

Цаашлаад, дотоод удирдлагын нэгдсэн системтэй компанид хэн нэгэн ажилд орлоо гэхэд анкет бөглөхөөс эхлээд ажлын байран дээр ямар хөдөлмөрийн гэрээгээр, юу хийх, ажлаа хэрхэн төлөвлөж, тайлагнах, үр дүн гээд бүгдийг АМАР ХЯЛБАРААР гүйцэтгэх боломжийг ажилтандаа олгож буйгаараа давуу талтай ажээ.

Шилэн байгууллагын бүтээмж өндөрсдөг

"Эйбл софт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Давоодорж "Албан байгууллагууд тодорхой үйл ажиллагаагаа ТЕХНОЛОГИОР ШИЙДЭЭД, шилжүүлээд эхэлсэн. Гэвч зайлшгүй хэрэгцээтэй, шаардлагатай төрийн байгууллагууд хүртэл өнөөдөр цахим хэлбэрт шилжээгүй л байна. Уг нь бол тухайн байгууллагын үйл ажиллагаа технологиор дамжин ил тод болж, хурдан шуурхай мэдээлэл солилцож гэмээн хөгжих ёстой.

Өөрөөр хэлбэл, шилэн байгууллагуудын БҮТЭЭМЖ ӨНДӨСРДӨГ зүй тогтолтой.

Бүр тодруулбал, дотоод удирдлага хяналтын тогтолцоогоо цахим системтэй болгосон аж ахуйн нэгж, байгууллагын ажлын бүтээмж нь 30 ХУВИАР НЭМЭГДЭЖ байгааг бид хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаараа баталсан" хэмээн ярьсан юм.

Өнөөгийн бидний амьдарч буй шинэ эринд хүний хөдөлмөрийг аль болох хөнгөвчлөхийг, АЖЛЫН ЦАГИЙГ БОГИНОСГОЖ, чанартай, бүтээмжтэй ажиллуулахыг чухалчлах болсон.

Хэрэв танай байгууллага бичиг цаастайгаа зууралдсаар л, ажлын цагаа хөтөлсөөр л, хийсэн ажлаа танилцуулах гэж хөглөсөөр л байгаа бол ЦАХИМ ХЭРЭГЛЭЭГ нэвтрүүлэх цаг болжээ л гэж ойлгох хэрэгтэй.

Жишээ нь, нэг хүн бүтэн өдөрт хийх ёстой ажлаа хоёрхон цагт "нугалчихаад", түүнийгээ даргадаа танилцуулах гэж үлдсэн 6 цагийг тайлан баланс, БИЧИГ ЦААСТАЙ НОЦОЛДОЖ өнгөрүүлдэг байж болохгүй гэсэн үг.

Энэ нь ажилтанд ч, байгууллагад ч хор, хохиролтой. Харин үүнийг шийдэх боломж нь аль хэдийн бэлэн болчихсон бөгөөд тэр нь ABLE СИСТЕМ шүү дээ.

Нөгөө талаар, байгууллагуудын үйл ажиллагааг ажилчдад "ШИЛЭН" болгож өгч буйг нь үнэлж, тус системийн бас нэгэн үнэ цэнээр үүнийг нэрлэж болох юм.

Амьтан үрчилсэн анхны байгууллага

Цэнхэр гараг зөвхөн хүнд зориулагдаагүй. Энэ ертөнц дээр өөр олон зуун, мянган, сая төрлийн амьд организм амьсгалж, амьдардаг нь үүний баталгаа юм.

Тиймдээ ч хүмүүс бид хүрээлэн буй орчноо хүндэтгэж, тэр дундаа амьтдыг элбэрч энэрэх нь ухамсарт үйлдэл билээ.

Тэгвэл "Эйблсофт" компанийн нийгэмд бүтээсэн, үлгэрлэсэн бас нэгэн үнэ цэн нь амьтан үрчилсэн анхны байгууллага болсонд юм.

Тодруулбал, 2017 оны арваннэгдүгээр сарын 21-нд тус компанийн хоёр программист оффисынхоо гаднаас даарч бээрсэн, муурын нялх зулзага олж, улмаар хамт олноороо түүнийг байгууллагадаа үрчлэн авснаар нэг гишүүнээ болгосон байдаг.

Түүний нэр Муужаа, эдүгээ 6 насны төрсөн өдрөө тэмдэглэчихсэн, оффистоо тарвалзаж хэвтэнэ.

Тэд Муужааг анх олсон өдрөөрөө ийнхүү нас нэмсний баярыг нь тэмдэглэж иржээ.

"Эйблсофт" компанийнхан Муужаагийнхаа өнөө жилийн төрсөн өдрийг нь тохиолдуулан, талан жилийн хугацаанд 300 гаруй муурыг чин сэтгэлээсээ энэрэн хайрлаж, асарч халамжилсан сайхан сэтгэлт бүсгүй Б.Сайханцэцэгт хамт олныхоо зүгээс хандив өгсөн байна.

Энэхүү хүмүүнлэгийн ажил нь тус компанийнхныг нийгмийн өндөр хариуцлагатай, халуун сэтгэлтэйг нь харуулна.

2 долоо хоногт 20 ширхэг тод "Тайрагдахаас авардаг"

Дэлхий нийт даяарчлагдахын хэрээр эдүгээ хүн төрөлхтөн байгаль ДЭЛХИЙГЭЭ хайрлахыг сурталчилж, ухуулах болсон.

Томоор сэтгэвэл, ХҮЛЭМЖИЙН ХИЙН яларлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэхэд хүн бүрийн, байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг, оролцоог чухалчилж байна.

Тэгвэл ABLE системийг ашиглаж буй байгууллагуудын тусламжтайгаар "Эйблсофт" компанийнхан сар бүр хэдэн мянган ширхэг ЦААС ХЭМНЭЖ, өчнөөн зуун модыг огтолж, тайрагдахаас хамгаалж буй нь тэдний эх дэлхийдээ оруулж буй маш том хөрөнгө, үнэ цэн юм.

ABLE системийн ашиглалтын тайланг үзвэл, хоёрхон долоо хоногт цахимаар 12,488 албан бичиг илгээж, 14994-ийг буцаан авч, 30 мянга гаруй цагийн бүртгэл хөтөлж, мөн тооны ажил хэрэг явуулдаг гэхчлэн дунджаар 105000 ширхэг цаас хэмнэдэг юм байна

Энэ нь хоёр долоо хоногт 14-20 ширхэг модыг "тайрагдахаас авардаг" гэсэн үг.

ABLE-тэй эрүүл мэндийн байгууллагын давуу тал

"Эйблсофт" компанийнхан системээ өргөжүүлэн, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ энэ оноос ABLE-ийг цогцоор нь нэвтрүүлж эхлээд буй.

Энэхүү платформыг эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлснээр дотоод бүтэц, зохион байгуулалт, удирдлага, менежмент, өдөр тутмын үйл ажиллагаа зэрэгт нь үнэлж баршгүй АХИЦ, ДЭВШИЛ гарч буйг онцлох нь зүйтэй.

ТОДРУУЛБАЛ, нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг, ачаалал ихтэй төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд ABLE-ийг нэвтрүүлснээр ачааллаа тэгш хуваарилан, бичиг цаас, бүртгэл, тайлан хөтлөлт, ажилтны ур чадварыг шудрагаар үнэлэх зэргийг программд даатгаж, үндсэн үйлчилгээндээ их цаг зарцуулан, бүтээмжээ бодитоор үнэлж, өндөрсгөх боломжтой.

Мөн системийн тусламжтайгаар үйл ажиллагааны зохион байгуулалтаа зөв урсгалд оруулах, хүний нөөц нэмэх, хасах, дутагдалтай эм, тарианы нөөц бүрдүүлэх, хуваарилах гээд ОЛОН АСУУДЛЫГ нэг дор шийдэх давуу талтай.

Эдгээрээс гадна тенхик, тоног төхөөрөмжүүдийг бүртгэлжүүлж, хянаснаар төсвийн мөнгийг ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛЖ, ашиглалтыг уртасгах боломж бүрдэх юм.

ABLE системийг өдгөө 10 ОРЧИМ эрүүл мэндийн байгууллага ашиглаж байна.

Үүнээс системийг цогцоор нэвтрүүлсэн нь Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн бөгөөд жил гаруйн хугацаанд туршилт, судалгаа хийсний үндсэнд амжилттай хэрэгжүүлж, ҮР ДҮНГ НЬ хэдийн хүртээд буй юм.

Эрүүл мэндийн байгууллагуудад ABLE СИСТЕМИЙГ ийнхүү цогцоор нь нэвтрүүлж буй нь бидний бас нэгэн үнэ цэн, гавьяа билээ.

Гадаадад "ГАРАХ" амбииц

Төрийн болон хувийн байгууллагуудын ажил, үйлчилгээ цаасан хувилбартай, хаалганаас хаалганы хооронд канондсон бичиг, баримт зөөдөг байхад "Эйблсофт"-ын залуус зах зээлийн энэхүү сул орон зайг олж харж, ABLE СИСТЕМЭЭ хөгжүүлж эхэлсэн түүхтэй.

Хүний хөдөлмөрийг ХӨНГӨВЧИЛСӨН, ажлын бүтээмжийг ҮЛЭМЖ НЭМЭГДҮҮЛСЭН уг цогц системийг өдгөө бүх төрлийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага дотоод удирдлага, сүлжээндээ ӨРГӨН АШИГЛАДАГ болоод буй.

Тэгвэл ABLE-чүүд 2024 онд программуудынхаа ШИНЭ ХУВИЛБАРЫГ хөгжүүлж, улмаар ДУНДАД АЗИЙН орнуудад бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр зорин ажиллаж байна.

Ингэснээр бид дахин нэг алхам урагшилсан бөгөөд МОНГОЛ ЗАЛУУСЫН хөгжүүлсэн дотоод удирдлагын программыг ОЛОН УЛСАД өргөнөөр ашиглах нь цаг хугацааны л асуудал болсон гэсэн үг.

Алсын хараа, зорилго, чиглэлээ ийнхүү ЗОРИГТОЙ ТОДОРХОЙЛСОН бидний энэхүү стратеги ажилчдадаа урам, дэм өгөх нэгэн үнэ цэн юм.

Санал болгох мэдээ

Ажлын бүтээмжийг 2 дахин нэмэгдүүлэх Able Moments аппликейшний томоохон шинэчлэлт хийгдлээ
Шинэчлэл
1 min read

Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг дижитал хэлбэрээр удирдах, ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой Able Moments аппликейшн хэрэглэгчдийнхээ санал хүсэлт, бодит хэрэглээний туршлагад үндэслэн системийн хурд, гүйцэтгэл, хэрэглэгчийн интерфэйс (UX/UI) болон үндсэн үйл ажиллагаандаа иж бүрэн шинэчлэлт хийлээ.

Энэхүү шинэчлэлт нь байгууллагын хүний нөөц, цаг бүртгэл, дотоод харилцаа холбоо, мэдэгдлийн систем зэрэг өдөр тутмын хамгийн их ашиглагддаг үйлдлүүдийг илүү хурдан, хялбар, найдвартай болгоход чиглэсэн юм. Системийн дотоод архитектурыг оновчлон сайжруулснаар аппликейшний ажиллагааны хурд өмнөх хувилбараас 2 дахин нэмэгдэж, хэрэглэгчдийн өдөр тутмын ажлын ачааллыг бууруулах боломж бүрдлээ.

Ухаалаг, нарийвчлалтай цаг бүртгэлийн систем

Шинэчлэлтийн хүрээнд WiFi болон GPS байршилд суурилсан цаг бүртгэлийн системийг илүү боловсронгуй болгож, ирц бүртгэлийн нарийвчлал, тогтвортой ажиллагааг сайжруулсан. Ингэснээр оффисоос, салбар нэгжээс эсвэл зайнаас ажиллаж буй ажилтнууд гар утсаараа хэдхэн секундын дотор ирцээ үнэн зөв бүртгүүлэх боломжтой боллоо.

Мөн систем нь байршлын мэдээллийг илүү хурдан боловсруулдаг болсон нь ирц бүртгэх үеийн саатал, алдаа гарах эрсдэлийг бууруулж, байгууллагын хүний нөөцийн удирдлагыг илүү үр ашигтай болгоно.

Хурд, гүйцэтгэл 2 дахин сайжирлаа

Аппликейшний суурь системийг шинэчилснээр цэс хооронд шилжих, мэдээлэл ачаалах, хүсэлт илгээх, тайлан харах зэрэг өдөр тутмын үйлдлүүд илүү хурдан болсон.

Ингэснээр хэрэглэгчид шаардлагатай мэдээллээ богино хугацаанд авч, ажлаа саадгүй үргэлжлүүлэх боломжтой болж, байгууллагын дотоод ажлын урсгал илүү бүтээмжтэй, тасралтгүй явагдах нөхцөл бүрдэж байна.

Илүү орчин үеийн UX/UI дизайн

Хэрэглэгчдийн хамгийн их ашигладаг цэс, функцуудын бүтэц, зохион байгуулалт, өнгө төрхийг бүрэн шинэчилж, илүү ойлгомжтой, минимал шийдэлтэй интерфэйсийг нэвтрүүллээ.

Шинэ дизайн нь хэрэглэгчдэд шаардлагатай мэдээллээ хурдан олох, өдөр тутмын үйлдлүүдийг цөөн алхмаар гүйцэтгэх боломжийг олгож, шинэ хэрэглэгчид ч богино хугацаанд системтэй танилцан ашиглахад хялбар болсон.

Шуурхай мэдэгдлийн шинэ систем

Push Notification системийг бүрэн шинэчилснээр байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бүх чухал мэдээллийг хэрэглэгчдэд цаг алдалгүй хүргэх боломжтой болсон.

Үүнд:

  • Ирсэн албан бичиг
  • Батлуулах болон шийдвэрлэх хүсэлтүүд
  • Шинэ үүрэг даалгавар
  • Цаг бүртгэлийн мэдээлэл
  • Байгууллагын мэдэгдэл, зарлал

зэрэг мэдээллийг бодит цаг хугацаанд шууд хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авах боломж бүрдэж байна.

Байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх шинэ боломж

Able Moments-ийн энэхүү шинэчлэлт нь зөвхөн аппликейшний хурдыг сайжруулаад зогсохгүй байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг илүү үр ашигтай зохион байгуулах, ажилтнуудын хамтын ажиллагааг сайжруулах, мэдээллийн урсгалыг хурдасгах цогц шийдлийг санал болгож байна.

Хурд, найдвартай ажиллагаа, орчин үеийн дизайн, сайжруулсан мэдэгдлийн системийг нэг дор багтаасан энэхүү шинэчлэлт нь байгууллагуудын дижитал шилжилтийг дэмжиж, ажилтнуудын бүтээмжийг шинэ түвшинд хүргэх чухал алхам болж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

📞9062-0757 📞 9064-0757

"Цэцэнс Майниг Энд Энержи" ХХК Эйбл системийг амжилттай нэвтрүүллээ
Мэдээ
1 min read

Монгол Улсын эрчим хүчний салбарын томоохон бүтээн байгуулалт болох Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэгч "Цэцэнс Майнинг Энд Энержи" ХХК байгууллагынхаа үйл ажиллагаанд “Эйбл” системийг үе шаттайгаар нэвтрүүлж байна.

Тус системийг нэвтрүүлснээр Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн өдөр тутмын үйл ажиллагаа илүү цахим, шуурхай, уялдаа холбоотой болж, ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг үзүүлж байгаа юм. Мөн олон чиг үүрэг бүхий томоохон төслийн багуудын мэдээллийн урсгалыг нэгтгэж, ажлын гүйцэтгэл, дотоод харилцаа, шийдвэр гаргалтыг илүү үр ашигтай болгох боломжийг бүрдүүлж байна.

“Эйбл” системийн хүрээнд  албан хэрэг хөтлөлт, архив, ажил хэрэг, захиалга, хурал уулзалт, тайлан мэдээ зэрэг дотоод үйл ажиллагаануудыг үе шаттайгаар цахимжуулж, цаасан хэрэглээг бууруулан, ажлын процессыг илүү хялбар, хурдан болгож бүтээмжийг нэмэгдүүлж байна.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь Монгол Улсын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой төсөл бөгөөд "Цэцэнс Майнинг Энд Энержи" ХХК нь орчин үеийн дэвшилтэт технологи, ухаалаг системүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн бүтээн байгуулалтын шинэ жишгийг бий болгохоор ажиллаж байна.

"Эйблсофт" ХХК мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартыг (ISO/IEC 27001:2022) баталгаажууллаа
Онцлох
1 min read

2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Дотоодын программ хангамжийн салбарт тэргүүлэгч "Эйблсофт" ХХК нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хамгийн сүүлийн үеийн стандарт болох ISO/IEC 27001:2022-ын хөндлөнгийн баталгаажуулалтын аудитад амжилттай орж, ямар нэгэн үл тохиролгүйгээр тэнцлээ.

Тус аудитыг "Мон Майнинг Сертификейшин ХХК-ын ахлах аудитор Д.Энхтуяа удирдан явуулсан бөгөөд "Эйблсофт" ХХК-ийн үйл ажиллагааг дараах үндсэн чиглэлүүдээр шалгасан байна:

  • Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журам: Дотоод дүрэм журам нь олон улсын жишигт нийцсэн эсэх.
  • Эрсдэлийн удирдлага: Боломжит аюул заналыг урьдчилан таамаглаж, саармагжуулах
  • Мэдээллийн хамгаалалт ба Хяналт-шинжилгээ: Хэрэглэгчийн өгөгдөл болон системийн бүрэн бүтэн байдлыг хангах техник, зохион байгуулалтын шийдлүүд.
  • Хэрэгжилтийн түвшин: Стандарт нь зөвхөн цаасан дээр биш, бодит ажил хэрэгт хэрхэн нутагшсан байдал.

Энэхүү амжилт нь юуг илэрхийлж байна вэ?

"Үл тохиролгүй" буюу ямар нэгэн алдаа дутагдалгүй аудитыг давах нь тухайн байгууллагын засаглал, инженер техникийн багийн чадвар маш өндөр түвшинд байгааг илтгэдэг. Энэхүү баталгаажуулалт нь:

  • Хэрэглэгчийн итгэлцэл: "Эйбл" системийг ашиглаж буй мянга мянган байгууллагын дата мэдээлэл олон улсын хамгаалалтын дор байгааг баталлаа.
  • Дэлхийн стандарт: ISO/IEC 27001:2022 нь кибер халдлага, өгөгдөл алдагдахаас сэргийлэх дэлхийн хамгийн нэр хүндтэй шалгуур юм.
  • Өрсөлдөх чадвар: Олон улсын зах зээлд гарах, томоохон төслүүд дээр ажиллах итгэл найдвартай түнш гэдгээ дахин нотлов.

"Мэдээллийн аюулгүй байдал бол зөвхөн технологийн асуудал биш, энэ бол байгууллагын соёл, хариуцлага юм."

Бид цаашид ч мэдээллийн технологийн салбарт аюулгүй, найдвартай байдлыг түүчээлэн ажиллах болно.

Яагаад ЭЙБЛ (ABLE) гэж?
Мэдээ
1 min read

Дижитал шилжилт бодит хэрэгцээ болсон өнөө үедбайгууллагууд зөвхөн программ ашиглахаас илүүтэйгээр цаг хэмнэж, ил тод удирдлага бий болгож, бодит дата дээр суурилан шийдвэр гаргах цогц шийдлийг эрэлхийлж байна. Энэ хэрэгцээнд бүрэн нийцэх хариулт бол Эйбл (ABLE) систем юм.

Нэг систем – Нэгдсэн удирдлага

ABLE нь хүний нөөц, цаг бүртгэл, албан бичиг, архив,ажлын төлөвлөгөө, тайлан мэдээг нэг платформд нэгтгэснээр байгууллагын дотоодүйл ажиллагааг задгай бус, нэгдсэн удирдлагын тогтолцоонд оруулдаг. Ингэснээр мэдээлэл давхцах, алдагдах эрсдэл буурч, ажил бүр тодорхой хариуцлагатай болдог.

Цаг хэмнэсэн, автомат шийдэл

Гар ажиллагаа ихтэй процессууд нь байгууллагын бүтээмжийгүл анзаарагдам байдлаар бууруулдаг. ABLE систем нь бүртгэл, тайлан, хяналтыгавтоматжуулснаар ажилтнууд цаас, файлд бус ажлын бодит үр дүндээ анхаарах боломжийг бүрдүүлнэ.

Ил тод байдал ба хяналт

Ирсэн, явсан бичиг, өргөдөл гомдол, ажлын тайлан, цагийн бүртгэл гээд бүх процесс систем дотор шат дараалалтай хадгалагддаг. Энэ нь удирдлагад бодит цагийн хяналт хийх, ажилтнуудад ойлгомжтой, ил тод орчинд ажиллах нөхцөлийг бий болгодог.

Бодит дата дээр суурилсан шийдвэр

ABLE системийн тайлан, статистик мэдээлэл нь удирдлагад таамаглал бус баримт дээр суурилсан шийдвэр гаргах боломж олгоно. Аль нэгж үр ашигтай ажиллаж байна вэ, хаана сайжруулалт хэрэгтэй вэ гэдгийг датаөөрөө харуулна.

Аюулгүй байдал, найдвартай архив

Байгууллагын хамгийн чухал хөрөнгө бол мэдээлэл. ABLE нь архивын найдвартай хадгалалт, мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалты гчухалчилж, баримт бичгийг алдах, гэмтэх, зөвшөөрөлгүй ашиглах эрсдэлээссэргийлдэг.

Бүх салбарт тохирох уян хатанбүтэц

ABLE нь төрийн байгууллага, хувийн хэвшил, боловсрол, эрүүл мэнд, барилга , уул уурхай, ЖДҮ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагагээд ямар ч салбарын онцлогт дасан зохицох боломжтой уян хатан шийдэл юм. Байгууллагын хэмжээ, өсөлттэй уялдан өргөтгөж ашиглах боломжтой нь том давуу тал.

Эйбл бол зүгээр нэг систем биш. Энэ бол байгууллагын дотоод удирдлагыг илүү ухаалаг, ил тод, үр ашигтай болгох шийдэл юм. Хэрэв танай байгууллага цаг хэмнэж, эмх цэгцтэй ажиллаж, бодит дата дээр тулгуурлан хөгжихийг зорьж байвал яагаад Эйбл гэж? гэсэн асуултын хариулт аль хэдийн тодорхой байна.