Онцлох
February 4, 2025

Able систем эмнэлгүүдийн уялдаа холбоог сайжруулж, эмч нарын ажлыг хөнгөвчилнө

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт зайлшгүй шйидвэрлэх шаардлагатай олон чухал асуудал бии. Үүний нэг нь бидний олон жил ярьж буй эмч нарын ажлын ачаалал, үйлчлүүлэгчдийн урт дараалал, иргэдийн хүлээгдэл чирэгдэл.

Тэгвэл энэ асуудлыг шийдэх хамгийн эхний шийдэл нь эрүүл мэндийн салбарын цахимжилт, эмнэлгүүдийн уялдаа холбоотой байдал гэдгийг технологийн салбарынхан хэлж байна.

Хэдийгээр 2021 оноос хойш эрүүл мэндийн салбарт энэ төрлийн шинэчлэлийг хийгээд, хэд хэдэн цахим системийг нэвтрүүлээд явж байгаа ч энэхүү цахимжилт нь иргэдэд эмнэлгийн цаг олгож, цахим бүртгэл хийхээс хэтрэхгүй байгаа билээ.

Тэгвэл улслын болон хувийн хэвшлийн олон байгууллагад нэгдсэн хяналт удирдлагын цогц цахим системийг нэвтрүүлж, цаг бүртгэлээс эхлээд цаасны ажил хөнгөвчилсөн олон үйл ажиллагааг цахим хэлбэрээр шийдвэрлэдэг "Эйблсофт" ХХК-ийн үйлчилгээг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж буй таатай мэдээлэл байна.

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбоо, Эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Вакцин" клуб 2024 оны хамгийн эхний уулзалт ярилцлагаа өнгөрсөн баасан гаригт "Эйблсофт" ХХК-тай хамтран зохион байгуулсан юм.

Тус компанийн залуус Able цахим системээ эрүүл мэндийн салбарт нэвтрүүлснээр тухайн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, дотоод удирдлага, менежмент, эмч нарын өдөр тутмын үйл ажиллагаанд ямар ахиц, дэвшилт гарах талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Цахим системийн ачаар хаанаас ч мэдээллээ явуулж, хүлээж авах боломжтой

Эрүүл мэндийн салбарыг иж бүрэн байдлаар цахимжуулаагүйгээс эмч нар одоо ч олон хуудас цаас бөглөдөг. Өдөр тутмын "хүн үзэх" ажлынхаа хажуугаар хийсэн ажлаа цаасан дээр бичиж тэмдэглэдэг, тайлагнадаг зэргээс үүдэн өнөөдрийг хүртэл эмчийн өрөө, эмнэлгийн хонгилд өвчиндөө шаналсан иргэд өглөөнөөс орой болтол оочерлож дугаарладаг, уртаас урт дараалал үүссэн хэвээр байдаг.

Мөн хот хөдөөгийн эмнэлэг хоорондын уялдаа холбоо дутагдалтай байдгаас болж, хүмүүс баруун зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төвүүд, улсын эмнэлэг хооронд эмнэлгийн тусламж авахад хүндрэл чирэгдэл үүссээр байдаг. Тухайлбал, улсын томоохон эмнэлгүүдэд орон нутгаас, бүсийн оношлогоо эмчилгээний төв зэргээс үйлчлүүлэгчид иж үзүүлэхэд тухайн хүний цахим мэдээлэл, шаардлагатай тоо баримт зэргийг татаж харахад хэцүү байдаг. Тэгвэл цааснаас цахим руу шилжсэнээр хөдөө орон нутгаас нийслэл рүү цаасан дээрх албан бичиг тайлан зэргийг хүргүүлж цаг хугацаа алдаж, зардал их гаргадаг байсан бол одоо Able системийг нэвтрүүлснээр эрүүл мэндийн ажилчид интернеттэй үедээ хаанаас ч мэдээллээ явуулж бас хүлээж авах боломж нөхцөл бүрдэж байгаа ажээ.

Able системийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж буй анхдагч байгууллага нь ЭХЭМҮТ

"Эйблсофт" ХХК-ийн хамт олон 2010 оноос энэ чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө албан байгууллагын дотоод удирдлагын нэгдсэн цогц системийг Монголд нутагшуулаад 14 дэхь жилтэйгээ золгож байгаа туршлагатай хамт олон юм байна. Хамгийн таатай мэдээлэл нь 2024 онд энэхүү системийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж байгаа бөгөөд улсын хэмжээнд хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг цор ганцхан төв эмнэлэг болох Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу ЭХЭМҮТ-д нэвтрүүлж байгаа аж.

ЭХЭМҮТ-д жилдээ 40 орчим мянган хүүхэд хэвтэн эмчлүүлдэг

ЭХЭМҮТ-д жилдээ 40 орчим мянган хүүхэд хэвтэн эмчлүүлдэг, мөн жилдээ 200 мянган орчим хүүхэд амбулторийн тусламж үйлчилгээ авдаг бүтцийн хувьд том, ачаалал ихтэй эмнэлэг. Тиймээс тус эмнэлэгт Able системийг нэвтрүүлснээр цааснаас цахим руу шилжиж, үр дүнд нь эмч нарын цаасны ажил багасна, тэр хэрээр эх хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирна гээд олон давуу талтайг "Эйблсофт" компанийнхан хэлж байна.

Монголд ABLE системийг одоо 800 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд дотоод сүлжээндээ ашиглаж, "Албан бичиг", "Захиалга", "Цаг бүртгэл", "Хүний нөөц", "Өргөдөл, гомдол", "Гэрээний бүртгэл", "Хурал", "Тушаал, шийдвэр" зэрэг олон төрлийн цаасны ажлаа хөнгөвчилж, цахимаар шийдвэрлэдэг болжээ. Харин эрүүл мэндийн салбарт тун цөөхөн байгууллагад ашигладаг юм байна. Улсын томоохон эмнэлгүүд буюу III дахь шатлалын том эмнэлэгт нэвтрүүлж буй анхдагч байгууллага нь ЭХЭМҮТ юм байна.

Б.Даваадорж: Эмч нарын ажил цахимжвал цаасанд бус үйлчлүүлэгчдэд илүү цаг зарцуулна

Эрүүл мэндийн салбарт аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо эмчилгээний төвүүд, нийслэлийн болон дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төвүүд гээд 4000 гаруй эрүүл мэндийн байгууллага бий. Мөн эдгээр байгууллагад эмнэлгийн удирдах ажилтнаас эхлээд эрүүл мэндийн мэдээллийн мэргэжилтэн, бусад мэргэжлийн эмч сувилагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд гээд 60 орчим мянган эмнэлгийн ажилчид бий.

Тиймээс "Able системийг эрүүл мэндийн салбарт тэр дундаа нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг, ачаалал ихтэй гурав дахь шатлалын эмнэлгүүд, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд зэрэг байгууллагад зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай юм. Ингэж чадвал III шатлалын эмнэлгүүд ачааллаа тэгш хуваарилан, бичиг цаас бүртгэл, тайлан хөтлөлт, өвчтөний түүх бичих, хэвтэн эмчлүүлэх хуудас нээх, хаах зэргийг программд даатгаж, үндсэн үйлчилгээндээ их цаг зарцуулан, бүтээмжээ бодитоор үнэлж, өндөрсгөх боломжтой болно.

Мөн тус системийн тусламжтайгаар үйл ажиллагааны зохион байгуулалтаа зөв урсгалд оруулах, хүлээгдэл, чирэгдэл, дараалал үүсээд буй амбулатори, тасаг, нэгжүүдийн үзлэгийн цагийг зохицуулах, хүний нөөц нэмэх, хасах, дутагдалтай эм, тарианы нөөцөө бүрдүүлэх, хуваарилах гээд олон асуудлыг цогцоор нь шийдэх боломжтой. Төсвийн хувьд ч цахим илүү ашигтай төдийгүй зардал хэмнэнэ" гэдгийг "Эйблсофт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадорж онцолж байна.

Эх сурвалж: https://www.news24.mn/a/4888

Санал болгох мэдээ

Ажлын бүтээмжийг 2 дахин нэмэгдүүлэх Able Moments аппликейшний томоохон шинэчлэлт хийгдлээ
Шинэчлэл
1 min read

Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг дижитал хэлбэрээр удирдах, ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой Able Moments аппликейшн хэрэглэгчдийнхээ санал хүсэлт, бодит хэрэглээний туршлагад үндэслэн системийн хурд, гүйцэтгэл, хэрэглэгчийн интерфэйс (UX/UI) болон үндсэн үйл ажиллагаандаа иж бүрэн шинэчлэлт хийлээ.

Энэхүү шинэчлэлт нь байгууллагын хүний нөөц, цаг бүртгэл, дотоод харилцаа холбоо, мэдэгдлийн систем зэрэг өдөр тутмын хамгийн их ашиглагддаг үйлдлүүдийг илүү хурдан, хялбар, найдвартай болгоход чиглэсэн юм. Системийн дотоод архитектурыг оновчлон сайжруулснаар аппликейшний ажиллагааны хурд өмнөх хувилбараас 2 дахин нэмэгдэж, хэрэглэгчдийн өдөр тутмын ажлын ачааллыг бууруулах боломж бүрдлээ.

Ухаалаг, нарийвчлалтай цаг бүртгэлийн систем

Шинэчлэлтийн хүрээнд WiFi болон GPS байршилд суурилсан цаг бүртгэлийн системийг илүү боловсронгуй болгож, ирц бүртгэлийн нарийвчлал, тогтвортой ажиллагааг сайжруулсан. Ингэснээр оффисоос, салбар нэгжээс эсвэл зайнаас ажиллаж буй ажилтнууд гар утсаараа хэдхэн секундын дотор ирцээ үнэн зөв бүртгүүлэх боломжтой боллоо.

Мөн систем нь байршлын мэдээллийг илүү хурдан боловсруулдаг болсон нь ирц бүртгэх үеийн саатал, алдаа гарах эрсдэлийг бууруулж, байгууллагын хүний нөөцийн удирдлагыг илүү үр ашигтай болгоно.

Хурд, гүйцэтгэл 2 дахин сайжирлаа

Аппликейшний суурь системийг шинэчилснээр цэс хооронд шилжих, мэдээлэл ачаалах, хүсэлт илгээх, тайлан харах зэрэг өдөр тутмын үйлдлүүд илүү хурдан болсон.

Ингэснээр хэрэглэгчид шаардлагатай мэдээллээ богино хугацаанд авч, ажлаа саадгүй үргэлжлүүлэх боломжтой болж, байгууллагын дотоод ажлын урсгал илүү бүтээмжтэй, тасралтгүй явагдах нөхцөл бүрдэж байна.

Илүү орчин үеийн UX/UI дизайн

Хэрэглэгчдийн хамгийн их ашигладаг цэс, функцуудын бүтэц, зохион байгуулалт, өнгө төрхийг бүрэн шинэчилж, илүү ойлгомжтой, минимал шийдэлтэй интерфэйсийг нэвтрүүллээ.

Шинэ дизайн нь хэрэглэгчдэд шаардлагатай мэдээллээ хурдан олох, өдөр тутмын үйлдлүүдийг цөөн алхмаар гүйцэтгэх боломжийг олгож, шинэ хэрэглэгчид ч богино хугацаанд системтэй танилцан ашиглахад хялбар болсон.

Шуурхай мэдэгдлийн шинэ систем

Push Notification системийг бүрэн шинэчилснээр байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бүх чухал мэдээллийг хэрэглэгчдэд цаг алдалгүй хүргэх боломжтой болсон.

Үүнд:

  • Ирсэн албан бичиг
  • Батлуулах болон шийдвэрлэх хүсэлтүүд
  • Шинэ үүрэг даалгавар
  • Цаг бүртгэлийн мэдээлэл
  • Байгууллагын мэдэгдэл, зарлал

зэрэг мэдээллийг бодит цаг хугацаанд шууд хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авах боломж бүрдэж байна.

Байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх шинэ боломж

Able Moments-ийн энэхүү шинэчлэлт нь зөвхөн аппликейшний хурдыг сайжруулаад зогсохгүй байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг илүү үр ашигтай зохион байгуулах, ажилтнуудын хамтын ажиллагааг сайжруулах, мэдээллийн урсгалыг хурдасгах цогц шийдлийг санал болгож байна.

Хурд, найдвартай ажиллагаа, орчин үеийн дизайн, сайжруулсан мэдэгдлийн системийг нэг дор багтаасан энэхүү шинэчлэлт нь байгууллагуудын дижитал шилжилтийг дэмжиж, ажилтнуудын бүтээмжийг шинэ түвшинд хүргэх чухал алхам болж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

📞9062-0757 📞 9064-0757

"Цэцэнс Майниг Энд Энержи" ХХК Эйбл системийг амжилттай нэвтрүүллээ
Мэдээ
1 min read

Монгол Улсын эрчим хүчний салбарын томоохон бүтээн байгуулалт болох Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэгч "Цэцэнс Майнинг Энд Энержи" ХХК байгууллагынхаа үйл ажиллагаанд “Эйбл” системийг үе шаттайгаар нэвтрүүлж байна.

Тус системийг нэвтрүүлснээр Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн өдөр тутмын үйл ажиллагаа илүү цахим, шуурхай, уялдаа холбоотой болж, ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг үзүүлж байгаа юм. Мөн олон чиг үүрэг бүхий томоохон төслийн багуудын мэдээллийн урсгалыг нэгтгэж, ажлын гүйцэтгэл, дотоод харилцаа, шийдвэр гаргалтыг илүү үр ашигтай болгох боломжийг бүрдүүлж байна.

“Эйбл” системийн хүрээнд  албан хэрэг хөтлөлт, архив, ажил хэрэг, захиалга, хурал уулзалт, тайлан мэдээ зэрэг дотоод үйл ажиллагаануудыг үе шаттайгаар цахимжуулж, цаасан хэрэглээг бууруулан, ажлын процессыг илүү хялбар, хурдан болгож бүтээмжийг нэмэгдүүлж байна.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь Монгол Улсын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой төсөл бөгөөд "Цэцэнс Майнинг Энд Энержи" ХХК нь орчин үеийн дэвшилтэт технологи, ухаалаг системүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн бүтээн байгуулалтын шинэ жишгийг бий болгохоор ажиллаж байна.

"Эйблсофт" ХХК мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартыг (ISO/IEC 27001:2022) баталгаажууллаа
Онцлох
1 min read

2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Дотоодын программ хангамжийн салбарт тэргүүлэгч "Эйблсофт" ХХК нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хамгийн сүүлийн үеийн стандарт болох ISO/IEC 27001:2022-ын хөндлөнгийн баталгаажуулалтын аудитад амжилттай орж, ямар нэгэн үл тохиролгүйгээр тэнцлээ.

Тус аудитыг "Мон Майнинг Сертификейшин ХХК-ын ахлах аудитор Д.Энхтуяа удирдан явуулсан бөгөөд "Эйблсофт" ХХК-ийн үйл ажиллагааг дараах үндсэн чиглэлүүдээр шалгасан байна:

  • Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журам: Дотоод дүрэм журам нь олон улсын жишигт нийцсэн эсэх.
  • Эрсдэлийн удирдлага: Боломжит аюул заналыг урьдчилан таамаглаж, саармагжуулах
  • Мэдээллийн хамгаалалт ба Хяналт-шинжилгээ: Хэрэглэгчийн өгөгдөл болон системийн бүрэн бүтэн байдлыг хангах техник, зохион байгуулалтын шийдлүүд.
  • Хэрэгжилтийн түвшин: Стандарт нь зөвхөн цаасан дээр биш, бодит ажил хэрэгт хэрхэн нутагшсан байдал.

Энэхүү амжилт нь юуг илэрхийлж байна вэ?

"Үл тохиролгүй" буюу ямар нэгэн алдаа дутагдалгүй аудитыг давах нь тухайн байгууллагын засаглал, инженер техникийн багийн чадвар маш өндөр түвшинд байгааг илтгэдэг. Энэхүү баталгаажуулалт нь:

  • Хэрэглэгчийн итгэлцэл: "Эйбл" системийг ашиглаж буй мянга мянган байгууллагын дата мэдээлэл олон улсын хамгаалалтын дор байгааг баталлаа.
  • Дэлхийн стандарт: ISO/IEC 27001:2022 нь кибер халдлага, өгөгдөл алдагдахаас сэргийлэх дэлхийн хамгийн нэр хүндтэй шалгуур юм.
  • Өрсөлдөх чадвар: Олон улсын зах зээлд гарах, томоохон төслүүд дээр ажиллах итгэл найдвартай түнш гэдгээ дахин нотлов.

"Мэдээллийн аюулгүй байдал бол зөвхөн технологийн асуудал биш, энэ бол байгууллагын соёл, хариуцлага юм."

Бид цаашид ч мэдээллийн технологийн салбарт аюулгүй, найдвартай байдлыг түүчээлэн ажиллах болно.

Яагаад ЭЙБЛ (ABLE) гэж?
Мэдээ
1 min read

Дижитал шилжилт бодит хэрэгцээ болсон өнөө үедбайгууллагууд зөвхөн программ ашиглахаас илүүтэйгээр цаг хэмнэж, ил тод удирдлага бий болгож, бодит дата дээр суурилан шийдвэр гаргах цогц шийдлийг эрэлхийлж байна. Энэ хэрэгцээнд бүрэн нийцэх хариулт бол Эйбл (ABLE) систем юм.

Нэг систем – Нэгдсэн удирдлага

ABLE нь хүний нөөц, цаг бүртгэл, албан бичиг, архив,ажлын төлөвлөгөө, тайлан мэдээг нэг платформд нэгтгэснээр байгууллагын дотоодүйл ажиллагааг задгай бус, нэгдсэн удирдлагын тогтолцоонд оруулдаг. Ингэснээр мэдээлэл давхцах, алдагдах эрсдэл буурч, ажил бүр тодорхой хариуцлагатай болдог.

Цаг хэмнэсэн, автомат шийдэл

Гар ажиллагаа ихтэй процессууд нь байгууллагын бүтээмжийгүл анзаарагдам байдлаар бууруулдаг. ABLE систем нь бүртгэл, тайлан, хяналтыгавтоматжуулснаар ажилтнууд цаас, файлд бус ажлын бодит үр дүндээ анхаарах боломжийг бүрдүүлнэ.

Ил тод байдал ба хяналт

Ирсэн, явсан бичиг, өргөдөл гомдол, ажлын тайлан, цагийн бүртгэл гээд бүх процесс систем дотор шат дараалалтай хадгалагддаг. Энэ нь удирдлагад бодит цагийн хяналт хийх, ажилтнуудад ойлгомжтой, ил тод орчинд ажиллах нөхцөлийг бий болгодог.

Бодит дата дээр суурилсан шийдвэр

ABLE системийн тайлан, статистик мэдээлэл нь удирдлагад таамаглал бус баримт дээр суурилсан шийдвэр гаргах боломж олгоно. Аль нэгж үр ашигтай ажиллаж байна вэ, хаана сайжруулалт хэрэгтэй вэ гэдгийг датаөөрөө харуулна.

Аюулгүй байдал, найдвартай архив

Байгууллагын хамгийн чухал хөрөнгө бол мэдээлэл. ABLE нь архивын найдвартай хадгалалт, мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалты гчухалчилж, баримт бичгийг алдах, гэмтэх, зөвшөөрөлгүй ашиглах эрсдэлээссэргийлдэг.

Бүх салбарт тохирох уян хатанбүтэц

ABLE нь төрийн байгууллага, хувийн хэвшил, боловсрол, эрүүл мэнд, барилга , уул уурхай, ЖДҮ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагагээд ямар ч салбарын онцлогт дасан зохицох боломжтой уян хатан шийдэл юм. Байгууллагын хэмжээ, өсөлттэй уялдан өргөтгөж ашиглах боломжтой нь том давуу тал.

Эйбл бол зүгээр нэг систем биш. Энэ бол байгууллагын дотоод удирдлагыг илүү ухаалаг, ил тод, үр ашигтай болгох шийдэл юм. Хэрэв танай байгууллага цаг хэмнэж, эмх цэгцтэй ажиллаж, бодит дата дээр тулгуурлан хөгжихийг зорьж байвал яагаад Эйбл гэж? гэсэн асуултын хариулт аль хэдийн тодорхой байна.