Эйблсофт ХХК Дархан уул аймагт ажиллаж байна

Мэдээлэл технологийн алба ОНӨААТҮГ-аас Эйблсофт ХКК-тай хамтран байгууллагын удирдлагын систем #ERP программын шаталсан сургалтыг өнөөдөр /2025.01.27/ аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд зохион байгуулж байна.

Сургалтад хэлтэс, агентлагууд, төрийн өмчит байгууллагуудын системд бүртгэлтэй админ болон хүний нөөцийн нийт 100 орчим албан хаагч, бичиг хэргийн ажилтнууд хамрагдаж байна.

Жич: Монгол Улсын Засгийн газар 2023 оноос хоёр аймгийг жишиг, цахим аймаг болгох санаачилгыг гаргасан: Үүний нэг нь Дархан-Уул аймаг юм. Энэ хүрээнд төр, хувийн хэвшил хамтран аймгийн хэмжээнд ухаалаг тоолуур, тээврийн хэрэгслийн нэвтрэлтийн систем, иргэдэд зориулсан апп зэрэг цахим 10 системийг ажилттай нэвтрүүлээд байна.
Эх сурвалж: https://www.facebook.com/Darkhan.ZDTG
Мэдээлэл технологийн алба ОНӨААТҮГ-аас Эйблсофт ХКК-тай хамтран байгууллагын удирдлагын систем #ERP программын шаталсан сургалтыг өнөөдөр /2025.01.27/ аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд зохион байгуулж байна.

Сургалтад хэлтэс, агентлагууд, төрийн өмчит байгууллагуудын системд бүртгэлтэй админ болон хүний нөөцийн нийт 100 орчим албан хаагч, бичиг хэргийн ажилтнууд хамрагдаж байна.

Жич: Монгол Улсын Засгийн газар 2023 оноос хоёр аймгийг жишиг, цахим аймаг болгох санаачилгыг гаргасан: Үүний нэг нь Дархан-Уул аймаг юм. Энэ хүрээнд төр, хувийн хэвшил хамтран аймгийн хэмжээнд ухаалаг тоолуур, тээврийн хэрэгслийн нэвтрэлтийн систем, иргэдэд зориулсан апп зэрэг цахим 10 системийг ажилттай нэвтрүүлээд байна.
Эх сурвалж: https://www.facebook.com/Darkhan.ZDTG
Санал болгох мэдээ

Дижитал шилжилт бодит хэрэгцээ болсон өнөө үедбайгууллагууд зөвхөн программ ашиглахаас илүүтэйгээр цаг хэмнэж, ил тод удирдлага бий болгож, бодит дата дээр суурилан шийдвэр гаргах цогц шийдлийг эрэлхийлж байна. Энэ хэрэгцээнд бүрэн нийцэх хариулт бол Эйбл (ABLE) систем юм.
Нэг систем – Нэгдсэн удирдлага
ABLE нь хүний нөөц, цаг бүртгэл, албан бичиг, архив,ажлын төлөвлөгөө, тайлан мэдээг нэг платформд нэгтгэснээр байгууллагын дотоодүйл ажиллагааг задгай бус, нэгдсэн удирдлагын тогтолцоонд оруулдаг. Ингэснээр мэдээлэл давхцах, алдагдах эрсдэл буурч, ажил бүр тодорхой хариуцлагатай болдог.
Цаг хэмнэсэн, автомат шийдэл
Гар ажиллагаа ихтэй процессууд нь байгууллагын бүтээмжийгүл анзаарагдам байдлаар бууруулдаг. ABLE систем нь бүртгэл, тайлан, хяналтыгавтоматжуулснаар ажилтнууд цаас, файлд бус ажлын бодит үр дүндээ анхаарах боломжийг бүрдүүлнэ.
Ил тод байдал ба хяналт
Ирсэн, явсан бичиг, өргөдөл гомдол, ажлын тайлан, цагийн бүртгэл гээд бүх процесс систем дотор шат дараалалтай хадгалагддаг. Энэ нь удирдлагад бодит цагийн хяналт хийх, ажилтнуудад ойлгомжтой, ил тод орчинд ажиллах нөхцөлийг бий болгодог.
Бодит дата дээр суурилсан шийдвэр
ABLE системийн тайлан, статистик мэдээлэл нь удирдлагад таамаглал бус баримт дээр суурилсан шийдвэр гаргах боломж олгоно. Аль нэгж үр ашигтай ажиллаж байна вэ, хаана сайжруулалт хэрэгтэй вэ гэдгийг датаөөрөө харуулна.
Аюулгүй байдал, найдвартай архив
Байгууллагын хамгийн чухал хөрөнгө бол мэдээлэл. ABLE нь архивын найдвартай хадгалалт, мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалты гчухалчилж, баримт бичгийг алдах, гэмтэх, зөвшөөрөлгүй ашиглах эрсдэлээссэргийлдэг.
Бүх салбарт тохирох уян хатанбүтэц
ABLE нь төрийн байгууллага, хувийн хэвшил, боловсрол, эрүүл мэнд, барилга , уул уурхай, ЖДҮ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагагээд ямар ч салбарын онцлогт дасан зохицох боломжтой уян хатан шийдэл юм. Байгууллагын хэмжээ, өсөлттэй уялдан өргөтгөж ашиглах боломжтой нь том давуу тал.
Эйбл бол зүгээр нэг систем биш. Энэ бол байгууллагын дотоод удирдлагыг илүү ухаалаг, ил тод, үр ашигтай болгох шийдэл юм. Хэрэв танай байгууллага цаг хэмнэж, эмх цэгцтэй ажиллаж, бодит дата дээр тулгуурлан хөгжихийг зорьж байвал яагаад Эйбл гэж? гэсэн асуултын хариулт аль хэдийн тодорхой байна.

Эйблсофт ХХК 2024 онд ISO 9001:2015 (Чанарын менежментийн тогтолцоо) болон ISO 27001:2022 (Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо) стандартыг байгууллагынхаа үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлж, нэгдсэн менежментийн тогтолцоог бүрэн төлөвшүүлэн хэрэгжүүлсэн.
Үүний үр дүн болгон 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан ISO 9001 стандартын магадлан аудитадаар ямар нэгэн үл тохиролгүйгээр дүгнэгдэж, тогтолцооны хэрэгжилт, баримтжуулалт, хяналт, тасралтгүй сайжруулалтын үйл явц өндөр түвшинд байгааг нотоллоо.
Аудитыг хөндлөнгийн байгууллагын ахлах аудитор Ц. Эрдэнэбаяр удирдан явуулсан бөгөөд нэгдсэн менежментийн тогтолцоо нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд үр дүнтэй нутагшиж, ажиллах арга барил, соёл, хариуцлага, мэдлэгийн түвшинг бодитоор сайжруулсан болохыг үнэлгээнд онцлон тэмдэглэлээ.

Энэхүү амжилт нь:
• Чанар, мэдээллийн аюулгүй байдлыг тэргүүнд тавьдаг байгууллагын үнэт зарчим
• Процессын хяналт, баримтжуулалт, эрсдэлийн удирдлагын тогтолцооны сайжрал
• Багаар ажиллах соёл, дотоод хариуцлагын төлөвшил
зэрэг олон талын ахицыг баталгаажуулж байна.
Цаашид бид нэгдсэн менежментийн тогтолцоогоо улам боловсронгуй болгож, олон улсын стандартад нийцсэн, үйлчлүүлэгч төвтэй үйл ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлэн ажиллах болно.


Өмнө нь манай байгууллага нэг мууртай байсан бол одоо гурван мууртай болсон!
Манай муурнууд маань бидэнд өдөр бүр аз жаргал, инээмсэглэл бэлэглэдэг.
Мөн зарим ажилтнууд гэрийн тэжээвэр нохойгоо авчирч, хааяаа хамтдаа тоглодог.
Байгууллага дээр аз жаргалыг авчирдаг энгийн зүйлс – эдгээр жижигхэн амьтад
Зорин ирж ярилцлага авсан UBS TV хамт олонд баярлалаа.
https://www.facebook.com/UBSTelevision/videos/1103163131951868

ICT грүппийн бүрэлдэхүүн компаниудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ICT CUP 2025” хөл бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, олон байгууллагын хамт олон, залуусыг нэгэн зорилгын дор нэгтгэлээ.

Энэхүү тэмцээн нь бүрэлдэхүүн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, спортын хандлагыг дэмжих, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой уламжлалт арга хэмжээ юм.

Энэ жилийн тэмцээнд олон баг хамт олон өрсөлдөөнтэй, сонирхолтой тоглолтуудыг үзүүлж, спортын уур амьсгалыг бүрдүүлсэн бөгөөд өндөр зохион байгуулалт, нэгдмэл зорилгоор онцлог боллоо.
Манай байгууллагын хөл бөмбөгийн баг тус тэмцээнд амжилттай оролцож, 1-р байр эзэлж алтан медаль, аваргын цомын эзэн боллоо.

Энэ амжилт нь байгууллагынхаа 15 жилийн ойн баярт зориулсан онцгой бэлэг болсон бөгөөд хамт олны эв нэгдэл, хүсэл тэмүүллийн тод жишээ байлаа.
Тэмцээнд оролцсон залуус маань ур чадвар, тэсвэр хатуужил, багийн нягт уялдаа холбоогоороо ялгарч, аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтод хүчтэй өрсөлдөгчдөө ялснаар энэ бахархам амжилтыг бүтээв.

Тэмцээний шагналт байрууд
1-р байр – Able /Эйблсофт ХХК/
2-р байр – ICT Group
3-р байр – D5
Тусгай шагналууд
Шилдэг довтлогч – Able багийн ахлагч Б.Балжинням
Шилдэг хаалгач – ICT багийн тоглогч н.Алтангэрэл
Бидний хамтын хүч, зорилго нэгт багийн тоглолт, тууштай хичээл зүтгэлээр байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөж чадсан залуустаа дахин талархал илэрхийлье.
