Мэдээ
June 10, 2024

"Эйблсофт" ХХК: Бизнесийг автоматжуулна

Өнгөрсөн хугацаанд зайнаас ажиллах зайлшгүй шаардлага тулгарахад байгууллагууд өөр өөрийнхөөрөө гарц шийдэл эрэлхийлсэн билээ. Ийм үед Монголын зах зээлийн онцлогийг сайтар тусгасан төдийгүй байгууллагын дотоод үйл ажиллагааг бүхэлд нь интеграцчилж, холбосон платформууд хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн ханган ажиллаж байв. Эйблсофт тэдний нэг. Байгууллагын удирдлагын цогц шийдлийг санал болгодог тус компанийнхан энэ чиглэлээр 11 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй туршлагатай хамт олон. Тэр дундаа албан бичиг боловсруулалтын чиглэлээр дотооддоо тэргүүлж буй.

Эйбл системд 30 мянга гаруй хэрэглэгч бүртгэлтэй бөгөөд харилцагчдынх нь 70 орчим хувийг төрийн байгууллагууд бүрдүүлдэг.

Байгууллагдсан цагаасаа хойш төрийн байгууллагуудад голлон үйлчилгээ үзүүлж ирсэн залуус энэ жилээс стратеги өөрчилж, жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг автоматжуулахад анхаарч эхэлжээ. Ингэхдээ олон жилийн турш хөгжүүлж, төгөлдөржүүлж буй программ хангамжийн хүчирхэг суурьтаа тулгуурлан нэмэлт хөгжүүлэлт хийх замаар хэрэглэгчдэдээ давуу талыг бии болгох юм.

Эйблсофт компанийн Гүйцэтгэх захирал Б.Даваадорж:

"Манай систем маш олон төрлийн боломжуудтай учраас салбар салбарын байгууллагууд ашиглах боломжтой. Мөн бид зөвхөн борлуулах бус хэрэглэгчийн дараах үйлчилгээг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагад программ хангамж нийлүүлээд орхих бус, бүрэн дүүрэн ашиглахад шаардлагатай зөвлөгөө, тусламж үзүүлэхэд онцгойлон анхаардаг гэсэн үг. Ингэж байж л үр шимийг нь хоёр тал тэнцүүхэн хүртэнэ" гэлээ.

Эйбл бол байгууллагуудад зориулсан үйл ажиллагаа, хяналт, удирдлагын нэгдсэн систем буюу онлайн программ хангамжуудын сан бүхий веб платформ юм.

Тэдэнтэй төстэй үйлчилгээ үзүүлдэг компаниуд голдуу томоохон байгууллагуудад үйлчилгээгээ чиглүүлэх болсон бол Эйблсофтынхон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулан үйлчилгэ үзүүлэхээр шийдсэнээ дараах байдлаар тайлбарласан юм.

"Жижиг, дунд бизнесүүдэд тухайн программыг хариуцаж, бие даан нэгж байдаггүй. Тиймээс өндөр зардал гардаг. Харин манай компани өөрсдийн бүрдүүлсэн дэд бүтэцдээ тулгуурлан өөрийн гэсэн сервергүй тэдгээр байгууллагад шаардлагатай бүхий л үйлчилгээг клауд хэлбэрээр үзүүлэх боломжтой. Товчхондоо, жижиг, дунд бизнес эрхлэгчид мэдээлэл технологийн үйлчилгээ, арын албандаа санаа зовох шаардлагагүй. Зөвхөн урдах ажилдаа анхаарлаа бүрэн төвлөрүүлэх боломжийг бид олгоно".

Эйбл систем нь гар утсанд зориулсан "Able Moments", "Able Works", "Able Rooms" болон "Able Norms" гэсэн 4 тусгай апп-тай.

Байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой бүхнийг нэг дор, клауд орчинд төвлөрүүлснээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэхээс гадна хаанаас ч холбогдон ажиллах боломж бүрдэж буйгаараа давуу талтай. Мөн тэд дотоодын зах зээл, салбарын онцлогийг шингээсэн нэмэлт функцүүдийг байнга хөгжүүлж байдгийг мартаж болохгүй.

Үүнээс гадна бүхий л салбар, байгууллагын түвшинд стандартуудыг нэвтрүүлэх талаар ярих болсон энэ цаг үед хамгийн нийтлэг стандарт бол чанарын удирдлагын тогтолцоо гэдгийг тэд онцолсон юм. Стандартыг маш энгийнээр аливаа үйл явцын эхлэлээс төгсгөл хүртэлх бүхнийг нарийвчлан зааж, тусгасан баримт бичиг гэж ойлгож болох бөгөөд үүнийг байгууллагад хүний оролцоогүйгээр хэрэгжүүлж болох хэрэгсэл бол дотоод удирдлагын систем гэдгийг Б.Даваадорж хэлж байна.

Өнөөдөр Эйблсофт компанийн хамт олон үйлдвэрлэлийн томоохон салбаруудын дотоод үйл ажиллагааны автоматжуулалтад чиглэн ажиллаж байна. Тухайлбал, уул уурхайн, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт эхний ээлжинд төвлөрч буй. Салбар салбарын онцлогт тохирсон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн бүтээгдэхүүнүүд, хувийн хамгаалах хэрэгслийн бүртгэл хяналтын программ хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлэхээр зорьж байна. Үүнээс гадна эрчим  хүчний салбарт, тэр дундаа ДЦС-д зориулсан төлөвлөгөөнөөс эхлээд тайлан гаргах, гүйцэтгэл хянах зэрэг олон функцтэй программыг хөгжүүлэн зах зээлд нэвтрүүлж эхлээд буй. Гэхдээ энэ бүхэн тэдний эрчим хүчний салбарынхантай хамтарч буй анхны төсөл биш юм. Өдгөө эн салбарын дийлэнх байгууллага Эйбл байгууллагын удирдлагын цогц системийг ашигладаг бөгөөд энэ удаад тэд илүү шинэлэг программ хөгжүүлж байгаараа онцлог.

Эх сурвалж:https://business.mn/2021/10/13/able-soft-biznesiig-avtomatjuulna/

Санал болгох мэдээ

Version 3.0 Шинэчлэлтийн эхний давлагаа эхэллээ!
Шинэчлэл
1 min read

Бид хэрэглэгчдийнхээ ажлыг илүү хялбар, хурдан, ухаалаг, болгох зорилгын хүрээнд системийн Version 3.0 шинэчлэлтийг албан ёсоор нэвтрүүлж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү шинэчлэлтийн эхний шатанд хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээнд хамгийн их нөлөөлөх дараах гурван үндсэн хэсгийг бүрэн шинэчиллээ.

Шинэ нэвтрэх хэсэг (New Login)

Аюулгүй байдал болон хурдыг хослуулсан орчин үеийн нэвтрэх шийдлийг нэвтрүүлснээр хэрэглэгчид хэдхэн секундийн дотор системд найдвартай нэвтрэх боломжтой боллоо. Шинэ нэвтрэх хэсэг нь хэрэглэгчийн мэдээллийн хамгаалалтыг нэмэгдүүлж, нэвтрэх процессыг илүү хялбар болгож өгч байна.

Шинэ нүүр хуудас (Modern home)

Шинэчлэгдсэн нүүр хуудас нь бүх чухал мэдээллийг нэг дор илүү цэгцтэй, ойлгомжтой байдлаар харуулах боломжийг бүрдүүллээ. Орчин үеийн дизайн, хэрэглэгч төвтэй зохион байгуулалтын шийдлүүд нь танд хэрэгтэй мэдээллийг хурдан олж харах нөхцөлийг бүрдүүлнэ.

Шинэ чат систем (Smart Chat)

Хэрэглэгч хоорондын харилцааг илүү шуурхай, тасалдалгүй болгох зорилгоор чат системийг бүрэн шинэчилж, илүү ухаалаг, тогтвортой ажиллагаатай болголоо. Ингэснээр багийн дотоод харилцаа, мэдээлэл солилцоо илүү үр дүнтэй болох юм. Бид цаашид системээ тасралтгүй хөгжүүлж, хэрэглэгчдийн ажлыг улам хөнгөвчлөх шинэ боломжуудыг шат дараатай нэвтрүүлсээр байх болно

Та шинэ Version 3.0 хувилбарыг одооноос ашиглаж эхлэх боломжтой.

Шинэчлэлтэй холбоотой санал, хүсэлтээ бидэнтэй хуваалцана уу.

Санамж: Бид бусад модулиудыг шат дараатайгаар шинэчилж байгаа бөгөөд тух удахгүй танилцуулах болно.

Эйблсофт ХХК Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэлээ
Мэдээ
1 min read

Эйблсофт ХХК нь ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, эрүүл аюулгүй орчинд ажиллуулах зорилгоор Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөр хийлгэлээ.

‍Үнэлгээний хүрээнд ажлын байрны орчны нөхцөл, эрсдэлтэй хүчин зүйлсийг тодорхойлон, эрүүл ахуйн шаардлагад нийцэж буй эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргасан байна.

Үр дүнд нь цаашид ажлын орчныг сайжруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх бодит үндэс бүрдлээ.

Эйблсофт ХХК нь ажилтнуудынхаа эрүүл, аюулгүй, тав тухтай хөдөлмөрлөх нөхцөлийг хангахыг байгууллагын нийгмийн хариуцлагын чухал зорилтын нэг болгон тогтмол анхаарч ажиллаж байна.

Эйблсофт ХХК Мэдээллийн Аюулгүй Байдлын Олон Улсын Стандартыг (ISO/IEC 27001:2022) Баталгаажууллаа
Онцлох
1 min read

2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Дотоодын программ хангамжийн салбарт тэргүүлэгч "Эйблсофт" ХХК нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хамгийн сүүлийн үеийн стандарт болох ISO/IEC 27001:2022-ын хөндлөнгийн баталгаажуулалтын аудитад амжилттай орж, ямар нэгэн үл тохиролгүйгээр тэнцлээ.

Тус аудитыг "Мон Майнинг Сертификейшин ХХК-ын ахлах аудитор Д.Энхтуяа удирдан явуулсан бөгөөд "Эйблсофт" ХХК-ийн үйл ажиллагааг дараах үндсэн чиглэлүүдээр шалгасан байна:

  • Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журам: Дотоод дүрэм журам нь олон улсын жишигт нийцсэн эсэх.
  • Эрсдэлийн удирдлага: Боломжит аюул заналыг урьдчилан таамаглаж, саармагжуулах
  • Мэдээллийн хамгаалалт ба Хяналт-шинжилгээ: Хэрэглэгчийн өгөгдөл болон системийн бүрэн бүтэн байдлыг хангах техник, зохион байгуулалтын шийдлүүд.
  • Хэрэгжилтийн түвшин: Стандарт нь зөвхөн цаасан дээр биш, бодит ажил хэрэгт хэрхэн нутагшсан байдал.

Энэхүү амжилт нь юуг илэрхийлж байна вэ?

"Үл тохиролгүй" буюу ямар нэгэн алдаа дутагдалгүй аудитыг давах нь тухайн байгууллагын засаглал, инженер техникийн багийн чадвар маш өндөр түвшинд байгааг илтгэдэг. Энэхүү баталгаажуулалт нь:

  • Хэрэглэгчийн итгэлцэл: "Эйбл" системийг ашиглаж буй мянга мянган байгууллагын дата мэдээлэл олон улсын хамгаалалтын дор байгааг баталлаа.
  • Дэлхийн стандарт: ISO/IEC 27001:2022 нь кибер халдлага, өгөгдөл алдагдахаас сэргийлэх дэлхийн хамгийн нэр хүндтэй шалгуур юм.
  • Өрсөлдөх чадвар: Олон улсын зах зээлд гарах, томоохон төслүүд дээр ажиллах итгэл найдвартай түнш гэдгээ дахин нотлов.

"Мэдээллийн аюулгүй байдал бол зөвхөн технологийн асуудал биш, энэ бол байгууллагын соёл, хариуцлага юм."

Бид цаашид ч мэдээллийн технологийн салбарт аюулгүй, найдвартай байдлыг түүчээлэн ажиллах болно.

Яагаад ЭЙБЛ (ABLE) гэж?
Мэдээ
1 min read

Дижитал шилжилт бодит хэрэгцээ болсон өнөө үедбайгууллагууд зөвхөн программ ашиглахаас илүүтэйгээр цаг хэмнэж, ил тод удирдлага бий болгож, бодит дата дээр суурилан шийдвэр гаргах цогц шийдлийг эрэлхийлж байна. Энэ хэрэгцээнд бүрэн нийцэх хариулт бол Эйбл (ABLE) систем юм.

Нэг систем – Нэгдсэн удирдлага

ABLE нь хүний нөөц, цаг бүртгэл, албан бичиг, архив,ажлын төлөвлөгөө, тайлан мэдээг нэг платформд нэгтгэснээр байгууллагын дотоодүйл ажиллагааг задгай бус, нэгдсэн удирдлагын тогтолцоонд оруулдаг. Ингэснээр мэдээлэл давхцах, алдагдах эрсдэл буурч, ажил бүр тодорхой хариуцлагатай болдог.

Цаг хэмнэсэн, автомат шийдэл

Гар ажиллагаа ихтэй процессууд нь байгууллагын бүтээмжийгүл анзаарагдам байдлаар бууруулдаг. ABLE систем нь бүртгэл, тайлан, хяналтыгавтоматжуулснаар ажилтнууд цаас, файлд бус ажлын бодит үр дүндээ анхаарах боломжийг бүрдүүлнэ.

Ил тод байдал ба хяналт

Ирсэн, явсан бичиг, өргөдөл гомдол, ажлын тайлан, цагийн бүртгэл гээд бүх процесс систем дотор шат дараалалтай хадгалагддаг. Энэ нь удирдлагад бодит цагийн хяналт хийх, ажилтнуудад ойлгомжтой, ил тод орчинд ажиллах нөхцөлийг бий болгодог.

Бодит дата дээр суурилсан шийдвэр

ABLE системийн тайлан, статистик мэдээлэл нь удирдлагад таамаглал бус баримт дээр суурилсан шийдвэр гаргах боломж олгоно. Аль нэгж үр ашигтай ажиллаж байна вэ, хаана сайжруулалт хэрэгтэй вэ гэдгийг датаөөрөө харуулна.

Аюулгүй байдал, найдвартай архив

Байгууллагын хамгийн чухал хөрөнгө бол мэдээлэл. ABLE нь архивын найдвартай хадгалалт, мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалты гчухалчилж, баримт бичгийг алдах, гэмтэх, зөвшөөрөлгүй ашиглах эрсдэлээссэргийлдэг.

Бүх салбарт тохирох уян хатанбүтэц

ABLE нь төрийн байгууллага, хувийн хэвшил, боловсрол, эрүүл мэнд, барилга , уул уурхай, ЖДҮ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагагээд ямар ч салбарын онцлогт дасан зохицох боломжтой уян хатан шийдэл юм. Байгууллагын хэмжээ, өсөлттэй уялдан өргөтгөж ашиглах боломжтой нь том давуу тал.

Эйбл бол зүгээр нэг систем биш. Энэ бол байгууллагын дотоод удирдлагыг илүү ухаалаг, ил тод, үр ашигтай болгох шийдэл юм. Хэрэв танай байгууллага цаг хэмнэж, эмх цэгцтэй ажиллаж, бодит дата дээр тулгуурлан хөгжихийг зорьж байвал яагаад Эйбл гэж? гэсэн асуултын хариулт аль хэдийн тодорхой байна.

Та цахимаар бүтээлч
ажиллахдаа бэлэн үү