"Эйблсофт ХХК" компанийн тухай

"Эйблсофт" ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн программ хангамж, тэр дундаа вэбэд суурилсан системүүд боловсруулах чилглэлд дагнан ажиллаж байна. Бид бүх төрлийн салбарын болон байгууллагын дотоод удирдлагыг шуурхай, тасалдалгүй явуулах, хяналтын тогтолцоог сайжруулах төрөл бүрийн цахим шийдлүүдийг амьдралд нэвтрүүлэх гол зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Үйл ажиллагааны онцлог
Орчин үед дэлхий нийтэд интернэтийн хөгжил, хурд түргэн тархаж байгаатай холбогдон интернэт орчны программ хангамжууд (вебэд суурилсан) мөн гар утасны орчинд систем хөгжүүлэх чиглэлүүд нь тун ирээдүйтэй өргөн зах зээлийг нээгээд байна. Бид энэхүү жишгийг даган өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээ сонгосон билээ.
Бүтээгдэхүүн
Манай компанийн гол бүтээгдэхүүн болох "Able" системийг бид 10 дахь жилдээ хөгжүүлж байгаа бөгөөд одоогоор төрийн болон бизнесийн олон байгууллагуудад амжилттай нэвтрүүлээд байна. Тус программ хангамж нь веб орчинд хийгдсэн тул компьютерт үзүүлэх ачаалал маш бага бөгөөд хурдан шуурхай ажиллагаатай сүүлийн үеийн (ajax, jquery) технологид суурилан хөгжүүлэгдсэн болно.
Боловсон хүчин
"Эйблсофт" компанид одоогоор үндсэн 25, гэрээт 4 ажилтан ажиллаж байгаагаас 12 нь програмист мэргэжилтэй байна. Мөн манай ажилчдын тав нь ШУТИС-ийн КТМС (Компьютер Техник Менежментийн сургууль), МХТС (Мэдээлэл, Холбооны Технологийн сургууль), гурав нь МУИС-ийн МТС (Мэдээллийн технологийн сургууль), МКС (Математик Компьютерийн сургууль) болон бусад мэргэжлийн их дээд сургууль тус тус төгссөн, бүгд бакалавар болон түүнээс дээш зэрэгтэй мэргэжлийн боловсон хүчнүүд байна.
Давуу тал
Вебэд суурилсан удирдлага, бүртгэл, хяналт, тайлагналт, мэдээллийн сангийн программ хөгжүүлсэн олон жилийн туршлага
Хэрэглэгчдэд үйлчлэх операторын үйлчилгээ. Хэрэглэгчдийн дуудлага мэдээллийг хүлээн авч хурдан шуурхай шийдвэрлэх операторын үйлчилгээг үзүүлж байна
Байгууллагын тогтвортой байдал. Тус байгууллагын хөгжүүлсэн бүтээгдэхүүн Эйбл байгууллагын удирдлагын цогц программыг хэрэглэгч 800 гаруй байгууллага байна
Мэргэжлийн, туршлагатай, мэргэшсэн хамт олон
Мэдээллийн аюулгүй, найдвартай байдал. Тус байгууллагын "Эйблсофт" ХХК байгууллагын удирдлагын цогц программын хэрэглэгчдийн дийлэнх нь Төрийн байгууллага байдаг учраас Тагнуулын ерөнхий газрын Мэдээлэл аюулгүй байдлын газраас мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийлгэн тухай бүр зохих арга хэмжээг авч ажилладаг нь мэдээллийн аюулгүй найдвартай байдлыг илтгэж байна.
Эх сурвалж:https://www.trademongolia.mn/mc/organisation/4621

Санал болгох мэдээ

Манай байгууллага ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, өвчлөлөөс сэргийлэх зорилгоор жил бүрийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг тогтмол зохион байгуулсаар ирсэн.
Ингэснээр ажилтнуудын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, өвчнийг эрт үед нь илрүүлэх өндөр ач холбогдолтой байдаг.
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд энэхүү чухал ажлыг хамтран хэрэгжүүлсэн Able системийн хэрэглэгч Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг-ийн хамт олонд гүн талархал илэрхиийлье !
Та бүхний мэргэжлийн ур чадвар, шуурхай зохион байгуулалт нь бидний эрүүл, амжилт бүтээлээр дүүрэн ажлын орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

"Улаанбаатар Марафон 2025"-д Эйблсофт ХХК-ийн хамт олон маань идэвхтэй, урам зоригтойгоор амжилттай оролцлоо
Бид эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, багийн уур амьсгалаа сайжруулах, өөрсдийгөө сорьж, шинэ туршлага хуримтлуулах зорилгоор энэхүү марафонд хамтдаа гүйсэн нь үнэхээр онцгой, дурсамжтай мөч байлаа.
Хамгийн чухал нь бид хурд, зайны араас бус, нэгдмэл зорилго, хамтын урам зориг-ийг эрхэмлэн, бие биенээ дэмжин, зорилгодоо хүрсэн явдал юм.

Цаашдаа ч манай хамт олон эрүүл, идэвхтэй амьдралыг үлгэрлэн, хамтдаа олон сайхан үйл хэрэгт нэгдэх болно гэдэгт итгэлтэй байна!
Бүх оролцогчдод баяр хүргэе

Эйблсофт ХХК та бүхнийг цагийг хэмнэх зорилгоор Хиймэл оюунт Able виртуал туслах ажилтныг хэрэглээнд нэвтрүүлээд хэрэглэгчдийнхээ асуудлыг хормын дотор шийдэж байна.
Та бүхэн бүтээгдэхүүн үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл, Үнийн мэдээлэл болон хэрэглээтэй холбоотой тусламж үйлчилгээгээ манай албан ёсны Able пейж хуудас болон web.able.mn - н Able виртуал ажилтнаас шууд авах боломжтой.

Эх үрсийн баяр болох гэж буйтэй холбоотой ажилчдынхаа хүүхдийн судалгааг өрөө болгоноор нэг бүрчлэн орж мэдээллийг нь цуглуулж байна уу ?
Та Эйбл системийн Хүний нөөц программыг ашиглан 3 секундэд бүх ажилчдынхаа хүүхдийн судалгаа болон тайлангаа авах боломжийг Эйблсистем танд олгож байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 90620757-аас аваарай