Эйблсофт ХХК: Веб платформ, тасралтгүй хөгжүүлэлт, найдвартай ар тал

Сэдэл
Манай компани 2010 онд албан ёсоор байгуулагдаж байсан ч программ хөгжүүлэлт, зах зээлийн судалгаа зэрэг ажлууд нь 2008 оноос эхэлсэн. Тухайн үед төрөл бүрийн албан бичигт зөвхөн цаасан материал ашигладаг байсан бөгөөд энэ нь цаг хугацаа их шаардахын дээр бичиг хэргийн зардал ихээхэн гаргадаг байлаа. Тиймээс бид технологи ашиглан энэхүү алдагдаж буй цагийг хэмнэж, албан бичгийн үйл явцыг илүү хялбар, төвөггүй байдлаар явуулахаар зэхэж, үйл ажиллагааныхаа эхэлж байсан түүхтэй.
Ялгарал
Манайхтай ижил төстэй систем хөгжүүлэгч байгууллагууд зөвхөн цаг бүртгэл, хүний нөөц, эсвэл албан бичиг удирдах гэх мэт нэг төрлийн үйлчилгээгээр дагнаж хөгжүүлдэг. Өөрөөр хэлбэл бидний хамгийн том ялгарал бол энэ бүгдийн хоорондын уялдаа холбоог нь хангаж, цогцоор нь хөгжүүлж буй явдал юм.
Эйблсофт гэж юу вэ ?
Байгууллагын дотоод удирдлагын цогц систем хөгжүүлэгч технологийн компани. Эйбл систем нь бидний гол бүтээгдэхүүн бөгөөд уг системээр дамжуулан албан байгууллагуудын дотоод удирдлага, хяналтын тогтолцоог улам боловсронгуй болгох төрөл бүрийн технологид суурилсан шийдлүүдийг зах зээлд нэвтрүүлж байна.
Нэр
Эйбл (able) гэдэг нь англи хэлэнд "Боломжтой" гэх утгыг илэрхийлдэг. Бид технологийн ухаалаг шийдлүүдийг ашиглан аливаа асуудлын оньсыг тайлж, технологийн ухаалаг шийдлүүдийг ашиглан аливаа асуудлын оньсыг тайлж, боломжтой болгож буй гэдэг утгаараа энэхүү нэрийг сонгосон.
Одоо
Манайх зах зээлд 40 гаруй төрлийн программ хангамж нийлүүлдэг бөгөөд одоогоор тэдгээрийнхээ өдөр тутмын, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Мөн ирэх оноос үйл ажиллагаагаа олон талаар өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа тул судалгаа, хөгжүүлэлтийн ажлуудаа хэдийн эхлүүлээд амжсан.
Баг
Нийт 30 орчим ажилтантай. Тэдгээрээс тал орчим хувийг мэдээлэл технологийн салбарынхан эзэлдэг бол 10 орчим ажилтан захиргаа, борлуулалтын хэсгээ хариуцдаг. Мөн төслийн менежментийг хариуцсан таван ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Ирээдүй
Ирэх жилээс дээрх программуудынхаа шинэ хувилбарыг хөгжүүлэх бөгөөд ингэснээр хүний хөдөлмөрийг илүү хөнгөвчлөх өргөн боломжууд нээгдэж байгаан дээр үйл ажиллагаа явуулахад хүнээс хамааралтай алдаа гаргахгүй байх тал дээр тусгайлан анхаарч ажиллаж байна.
Able систем нь компанийн нийтлэг үйл ажиллагаанд зориулсан программ бөгөөд цаашдаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлж буй салбаруудаа төрөлжүүлж, уул уурхай зэрэг илүү нарийвчилсан үйл ажиллагаанд тохирохуйц программ хангамжийг хөгжүүлэх, цаашлаад дундад азийн орнуудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлэхээр зорьж буй.
Эрсдэл
Бидний боловсруулж буй программуудын зориулалтаас шалтгаалан үндсэн хэрэглэгчид маань төрийн байгууллагууд байдаг. Тиймээс улс төрийн гэнэтийн шийдвэрүүд болон Засгийн Газраас баримталж буй бодлоготой холбоотой эсрдүүд үүсэх тохиодол бий. Харин зах зээлийн зүгээс ямар нэгэн эрсдэл одоогоор байхгүй гэж харж байна.
Нөгөөтэйгүүр нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудал мэдээллийн технологийн бүхий л бизнесүүдэд тулгардаг. Учир нь бидний хувьд нийт орлогынхоо 55 орчим хувийг татварт зарцуулдаг нь санхүүгийн тэнцвэгүй нөхцөл байдлыг үүсгэх эрсдэлтэй.
Эх сурвалж:https://unread.today/c/spotlight-able-soft

Санал болгох мэдээ

Бид хэрэглэгчдийнхээ ажлыг илүү хялбар, хурдан, ухаалаг, болгох зорилгын хүрээнд системийн Version 3.0 шинэчлэлтийг албан ёсоор нэвтрүүлж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү шинэчлэлтийн эхний шатанд хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээнд хамгийн их нөлөөлөх дараах гурван үндсэн хэсгийг бүрэн шинэчиллээ.
Шинэ нэвтрэх хэсэг (New Login)
Аюулгүй байдал болон хурдыг хослуулсан орчин үеийн нэвтрэх шийдлийг нэвтрүүлснээр хэрэглэгчид хэдхэн секундийн дотор системд найдвартай нэвтрэх боломжтой боллоо. Шинэ нэвтрэх хэсэг нь хэрэглэгчийн мэдээллийн хамгаалалтыг нэмэгдүүлж, нэвтрэх процессыг илүү хялбар болгож өгч байна.
Шинэ нүүр хуудас (Modern home)
Шинэчлэгдсэн нүүр хуудас нь бүх чухал мэдээллийг нэг дор илүү цэгцтэй, ойлгомжтой байдлаар харуулах боломжийг бүрдүүллээ. Орчин үеийн дизайн, хэрэглэгч төвтэй зохион байгуулалтын шийдлүүд нь танд хэрэгтэй мэдээллийг хурдан олж харах нөхцөлийг бүрдүүлнэ.
Шинэ чат систем (Smart Chat)
Хэрэглэгч хоорондын харилцааг илүү шуурхай, тасалдалгүй болгох зорилгоор чат системийг бүрэн шинэчилж, илүү ухаалаг, тогтвортой ажиллагаатай болголоо. Ингэснээр багийн дотоод харилцаа, мэдээлэл солилцоо илүү үр дүнтэй болох юм. Бид цаашид системээ тасралтгүй хөгжүүлж, хэрэглэгчдийн ажлыг улам хөнгөвчлөх шинэ боломжуудыг шат дараатай нэвтрүүлсээр байх болно

Та шинэ Version 3.0 хувилбарыг одооноос ашиглаж эхлэх боломжтой.
Шинэчлэлтэй холбоотой санал, хүсэлтээ бидэнтэй хуваалцана уу.
Санамж: Бид бусад модулиудыг шат дараатайгаар шинэчилж байгаа бөгөөд тух удахгүй танилцуулах болно.

Эйблсофт ХХК нь ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, эрүүл аюулгүй орчинд ажиллуулах зорилгоор Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөр хийлгэлээ.
Үнэлгээний хүрээнд ажлын байрны орчны нөхцөл, эрсдэлтэй хүчин зүйлсийг тодорхойлон, эрүүл ахуйн шаардлагад нийцэж буй эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргасан байна.
Үр дүнд нь цаашид ажлын орчныг сайжруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх бодит үндэс бүрдлээ.
Эйблсофт ХХК нь ажилтнуудынхаа эрүүл, аюулгүй, тав тухтай хөдөлмөрлөх нөхцөлийг хангахыг байгууллагын нийгмийн хариуцлагын чухал зорилтын нэг болгон тогтмол анхаарч ажиллаж байна.

2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Дотоодын программ хангамжийн салбарт тэргүүлэгч "Эйблсофт" ХХК нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хамгийн сүүлийн үеийн стандарт болох ISO/IEC 27001:2022-ын хөндлөнгийн баталгаажуулалтын аудитад амжилттай орж, ямар нэгэн үл тохиролгүйгээр тэнцлээ.
Тус аудитыг "Мон Майнинг Сертификейшин ХХК-ын ахлах аудитор Д.Энхтуяа удирдан явуулсан бөгөөд "Эйблсофт" ХХК-ийн үйл ажиллагааг дараах үндсэн чиглэлүүдээр шалгасан байна:
- Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журам: Дотоод дүрэм журам нь олон улсын жишигт нийцсэн эсэх.
- Эрсдэлийн удирдлага: Боломжит аюул заналыг урьдчилан таамаглаж, саармагжуулах
- Мэдээллийн хамгаалалт ба Хяналт-шинжилгээ: Хэрэглэгчийн өгөгдөл болон системийн бүрэн бүтэн байдлыг хангах техник, зохион байгуулалтын шийдлүүд.
- Хэрэгжилтийн түвшин: Стандарт нь зөвхөн цаасан дээр биш, бодит ажил хэрэгт хэрхэн нутагшсан байдал.
Энэхүү амжилт нь юуг илэрхийлж байна вэ?
"Үл тохиролгүй" буюу ямар нэгэн алдаа дутагдалгүй аудитыг давах нь тухайн байгууллагын засаглал, инженер техникийн багийн чадвар маш өндөр түвшинд байгааг илтгэдэг. Энэхүү баталгаажуулалт нь:
- Хэрэглэгчийн итгэлцэл: "Эйбл" системийг ашиглаж буй мянга мянган байгууллагын дата мэдээлэл олон улсын хамгаалалтын дор байгааг баталлаа.
- Дэлхийн стандарт: ISO/IEC 27001:2022 нь кибер халдлага, өгөгдөл алдагдахаас сэргийлэх дэлхийн хамгийн нэр хүндтэй шалгуур юм.
- Өрсөлдөх чадвар: Олон улсын зах зээлд гарах, томоохон төслүүд дээр ажиллах итгэл найдвартай түнш гэдгээ дахин нотлов.
-
"Мэдээллийн аюулгүй байдал бол зөвхөн технологийн асуудал биш, энэ бол байгууллагын соёл, хариуцлага юм."
Бид цаашид ч мэдээллийн технологийн салбарт аюулгүй, найдвартай байдлыг түүчээлэн ажиллах болно.

Дижитал шилжилт бодит хэрэгцээ болсон өнөө үедбайгууллагууд зөвхөн программ ашиглахаас илүүтэйгээр цаг хэмнэж, ил тод удирдлага бий болгож, бодит дата дээр суурилан шийдвэр гаргах цогц шийдлийг эрэлхийлж байна. Энэ хэрэгцээнд бүрэн нийцэх хариулт бол Эйбл (ABLE) систем юм.
Нэг систем – Нэгдсэн удирдлага
ABLE нь хүний нөөц, цаг бүртгэл, албан бичиг, архив,ажлын төлөвлөгөө, тайлан мэдээг нэг платформд нэгтгэснээр байгууллагын дотоодүйл ажиллагааг задгай бус, нэгдсэн удирдлагын тогтолцоонд оруулдаг. Ингэснээр мэдээлэл давхцах, алдагдах эрсдэл буурч, ажил бүр тодорхой хариуцлагатай болдог.
Цаг хэмнэсэн, автомат шийдэл
Гар ажиллагаа ихтэй процессууд нь байгууллагын бүтээмжийгүл анзаарагдам байдлаар бууруулдаг. ABLE систем нь бүртгэл, тайлан, хяналтыгавтоматжуулснаар ажилтнууд цаас, файлд бус ажлын бодит үр дүндээ анхаарах боломжийг бүрдүүлнэ.
Ил тод байдал ба хяналт
Ирсэн, явсан бичиг, өргөдөл гомдол, ажлын тайлан, цагийн бүртгэл гээд бүх процесс систем дотор шат дараалалтай хадгалагддаг. Энэ нь удирдлагад бодит цагийн хяналт хийх, ажилтнуудад ойлгомжтой, ил тод орчинд ажиллах нөхцөлийг бий болгодог.
Бодит дата дээр суурилсан шийдвэр
ABLE системийн тайлан, статистик мэдээлэл нь удирдлагад таамаглал бус баримт дээр суурилсан шийдвэр гаргах боломж олгоно. Аль нэгж үр ашигтай ажиллаж байна вэ, хаана сайжруулалт хэрэгтэй вэ гэдгийг датаөөрөө харуулна.
Аюулгүй байдал, найдвартай архив
Байгууллагын хамгийн чухал хөрөнгө бол мэдээлэл. ABLE нь архивын найдвартай хадгалалт, мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалты гчухалчилж, баримт бичгийг алдах, гэмтэх, зөвшөөрөлгүй ашиглах эрсдэлээссэргийлдэг.
Бүх салбарт тохирох уян хатанбүтэц
ABLE нь төрийн байгууллага, хувийн хэвшил, боловсрол, эрүүл мэнд, барилга , уул уурхай, ЖДҮ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагагээд ямар ч салбарын онцлогт дасан зохицох боломжтой уян хатан шийдэл юм. Байгууллагын хэмжээ, өсөлттэй уялдан өргөтгөж ашиглах боломжтой нь том давуу тал.
Эйбл бол зүгээр нэг систем биш. Энэ бол байгууллагын дотоод удирдлагыг илүү ухаалаг, ил тод, үр ашигтай болгох шийдэл юм. Хэрэв танай байгууллага цаг хэмнэж, эмх цэгцтэй ажиллаж, бодит дата дээр тулгуурлан хөгжихийг зорьж байвал яагаад Эйбл гэж? гэсэн асуултын хариулт аль хэдийн тодорхой байна.