Мэдээ
February 4, 2025

Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг

Хүний нөөцийг хэрхэн бүтээмжтэй ажиллуулахад чиглэсэн систем хөгжүүлэлт дээр ажиллаж, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирсэн “Эйблсофт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадоржтой ярилцлаа.

Орчин үед бизнесүүдэд компанийн соёл чухал үүрэгтэй болсон. Үүнд байгууллагад зориулсан платформ чухам ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?

Хэмжиж болохгүй бол удирдаж болдоггүй гэж үг бий. Хэмжихийн тулд мэдээлэл дата хэрэгтэй. Ажлын явц ямар шатанд явааг, ажилтнуудаас хэн нь бүтээмжтэй ажилласныг байгууллагынхаа системд ороод алган дээр байгаа юм шиг л харчихдаг нь хамгийн том давуу тал юм. Ердөө л системийн ачаар хэн юу хийгээд байгааг мэдчихнэ. Эйбл платформ нь удирдлагууд төдийгүй ажилтнуудын ажлыг нь хялбарчилдаг, хүн эсвэл хэн нэгний сэтгэл хөдлөлөөс үл хамааран ажилладаг шударга систем л дээ. Жишээлбэл, “Би сэтгэлээрээ ажилласан байхад…” гэж гомдоллодог ажилтнууд байдаг шүү дээ. Тэдний бүтээмж, үр дүнг амаар нь биш ажлын бүтээмж, гүйцэтгэлээр нь дүгнэнэ гэсэн үг. Ажлын шинэ арга барилд суралцах хэрээрээ цаг хожно, ашиг орлого нэмэгдэнэ. Судалгаагаар бүтээмж 30 орчим хувиар өсөж байгаа нь батлагдсан. Ер нь амжилттай байгууллага бизнесүүд ийм хэлбэрээр л ажиллаж байна.

Байгууллагад тулгардаг олон асуудал байдаг. Тэр дундаас хүн хоорондын асуудал хамгийн төвөгтэй шүү дээ. Энэ асуудал ч бас цэгцрэх нь ээ, системийн ачаар?

Байгууллагын тодорхой бус байдал ажилтныг хамгийн их залхаадаг. Энэ нь ажил удаашрах, ажлаасаа гарах гээд олон асуудлын шалтгаан болдог гэдгийг судалгаа ч харуулж байна. Тухайлбал, онлайн платформтой компанид ажилтан ээлжийн амралтаа авахдаа нягтлан бодогчтой уулзах шаардлагагүй байдаг. Тэрхүү ажилтны нэмэгдэл хоног, цалинг өгөгдөл дээр суурилж гаргана, үндсэндээ хэн нэгний үзэмж, хандлага нөлөөлөхгүйгээр хууль журмын дагуу тооцно. Иймээс л хамгийн шударга систем гээд байгаа юм. Зарим байгууллага хөдөлмөрийн дотоод журамдаа сардаа 16 цаг буюу хоёр өдрийн цалинтай чөлөө авч болно гээд заачихдаг. Гэвч үүнийгээ хянаж чаддаггүй, зарим нь амралтын цагаа хэтрүүлж, ажил цалгаруулдаг нь нууц биш. Харин системтэй байгууллагын ажилтанд ийм боломж байхгүй. Систем шударга, найраагүй шүү дээ. (инээв)\

Гадны компаниуд энэ төрлийн датагаа шийдвэр гаргахдаа ашигладаг. Манайд ийм жишиг бий болж байна уу ?

Компаниуд хяналт удирдлагын системийг сайтар ашигладаг болжээ. Ач тусыг нь заавал тайлбарлахгүйгээр ойлгодог болсонд олзуурхдаг. Систем ашиглан асуудлаа олж хараад зогсохгүй, хүний нөөцийн ачааллыг хянаж ажлын байранд зохих хүнйй хуваарилна гэдэг нь байгууллага шийдвэр гаргахдаа датагаа шийдэл болгож байгаагийн тод жишээ юм. Нөгөө талдаа датаныхаа ач холбогдлыг ойлгохгүй байгууллагууд ч байгааг нуухгүй.

Танай программууд Монголд ямар соёлыг бий болгосон гэж ам бардам хэлж чадах вэ ?

Анх системээ нэвтрүүлж байхад байгууллагууд ач холбогдлыг нь шууд ойлгож хүлээж аваагүй. Энэ программын цаана ажил явдаг гэдгийг ойлгуулахын тулд багагүй хугацааг туулжээ. Харин "Ковид-19" цар тахлын дараа хандлага эрс өөрчлөгдсөн. Хүн ажилд авахаас эхлээд ажлаас гарах хүртэл бүх процесс системчлэгдэж, том зургаараа байгууллагын зорилго руу чиглэгдсэн төлөвлөгөө тайлан гээд үйл ажиллагаандаа орхигдуулж болдоггүй явцуудыг тодорхой, цэгцтэй системтэй болгож, цахимаар бүтээмжтэй ажиллахад чухал хувь нэмрээ оруулсан гэж ам бардам хэлнэ. Үр дүнд нь байгууллагын соёл төлөвшдөг. Бид ажил дээрээ ажлаа хийхийн тулд тодорхой зорилготой ирдэг шүү дээ. Үүн шиг ажилтнууд системдээ нэвтрэхдээ юуны төлөө ажиллаж байгаагаа санаж байх ёстой. Манай компанийн системд нэвтрэхэд "Хүн бүрд хүртээмжтэй, бүтээлч ажиллах боломжийг хүн бүрд олгоно" гэсэн эрхэм зорилго гарч ирнэ. Үүнийг хэрэглэгч байгууллагууд өөрсдийнхөөрөө бичиж болно. Үнэт зүйл нэгтэй байгууллагууд урт хугацаанд үр дүнтэй ажиллаж чаддаг. Бид энэ л философид зангилагдаж 13 жилийн турш үйлчилгээгээ сайжруулж, алгуурхан тогтвортой өсөж явсаар өдийг хүрсэн.

Шинэ соёлыг нэвтрүүлэх амаргүй. Ажилнуудад дадал болгож хэрэгжүүлж сургах нь хэр төвөгтэй процесс байдаг вэ ?

Бараг хамаг төвөгтэй процесс нь хөрсөн дээрээ бууж хүмүүст ойлгуулах. Зарим байгууллагын ажилтнууд эхэндээ бидний ажлыг хялбарчлах нь гэж дуртай хүлээж авдаг ч яваандаа ажлыг нь хянах нь, бүтээмжийг нь хэмжих нь гэж дургүйцнэ. Тиймээс л тэр хүмүүст аль болох хэрэглэхэд хялбар ажиллаж дадах аргыг нь санал болгохоор ажилладаг. Арав гаруй жил ажилласан учраас л программ маань янз бүрийн сурах арга барилтай хэрэглэгчдэдээ туршигдчихсан. Зарим хүн гарын авлага хараад л сурчихдаг бол нөгөө нь ярилцаж тайлбарлангаа сурдаг онцлогтой. Ажлаа хийхийн хажуугаар чатлангаа сурдаг ч хүн бий. Бид шинэчлэл хийхдээ бидний хэрэглэж дадсан нийгмийн сүлжээ шиг байдлаар өөрчилсөн. Захидал ирсэн, албан бичиг илгээсэн, хурал зарласан үед пост шиг харагдахаар хэрэглэгчдэд хялбар байхаар шийдсэн. Албаны харилцаа учраас бүх түүхүүд хадгалагдаж үлдэнэ. Гэтэл зарим компаниуд мессенжэрээр л чухал бичиг баримтуудаа илгээдэг. Тухайн хүн ажлаас гарангуут ямар ч архивгүй болж байгаа юм.

Албан бичиг хөтлөлтийн өдөр тутмын процессийг системд оруулахын давуу талыг дурдахгүй юу ?

Албан бичиг төлөвлөнө, тушаал тогтоол, өргөдөл гаргана гэдэг нь стандартчилагдсан ажил. Үсгийн шрифт, бичвэрийн стандарт, мөр хоорондын зай гээд стандартчилагдсан процессийг технологи өөрөө удирдаад явчихна гэсэн үг. Шинэ ажилтан ч систем рүү ороод тухайн загварын дагуу л хийхэд болох юм. Ажил илүү ойлгомжтой цэгцтэй учраас энэ процесст бараг алдаа гарахгүй. Заавал компьютер дээр шивэхгүйгээр Чимэгэ системээр яриад л албан бичгээ системээр илгээж байна. Өмнө нь нэг албан бичиг төлөвлөхөд дунджаар ажлын 12 цаг буюу бараг ажлын хоёр өдрийг зарцуулдаг байсан юм билээ. Нэмээд томоохон газрын хувьд удирдах албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулах гээд цаг алддаг, үүнийгээ дагаад боломжууд ард үлддэг гээд албан бичиг дагасан төвөгтэй асуудлууд цэгцлэгдсэн. Учир нь Эйбл платформ тухайн гарын үсэг зурах албан тушаалтан хаа байгаа газраасаа тоон гарын үсгээр баталгаажуулчихаж байгаа юм. Интернэт л байхад хангалттай. Удирдах албан тушаалтны хувьд үндсэн ажилдаа төвлөрөх боломж гарч байгаа биз. Бид 2010 оноос энэ ажлыг эхлүүлж байлаа. Байгууллагууд энэ ажлаар маань илүү мэддэг юм билээ.

Байгууллагуудад дижитал шилжилт хийхэд хамгийн чухал анхаарах ёстой зүйл нь юу байдаг вэ ?

Компани үнэтэй техник, сайн систем нэвтрүүлээд л дижитал шилжилт хийчихэж байгаа юм биш шүү дээ. Байгууллагын удирдлага үнэ цэнэ, ач холбогдлыг нь ойлгож манлайлах маш чухал. Энэ бол зүгээр л нэг хоосон үг биш юм шүү, туршлагаар батлагдсан зүйл гэж хэлж болно. Удирдлага ухамсарлаад хандаж байгаа тохиолдолд систем ашиглалтын түвшин, ажлын бүтээмж эрс дээшилдэг. Нөгөө талдаа ажилтнууд бүх процессоо бүртгээд байгаа ч заримдаа удирдлагуудаас болоод л гацчихдаг тохиолдол ч бий. Үүнээс шалтгаалаад зарим байгууллага дээр системийн ашиглалт унадаг, энэ нь ажлаа хийсэн ажилтан, үүрэг өгөх ёстой удирдлагуудын дундах эргэх холбоо, цикл тасалдсантай холбоотой. Давуу тал нь гэвэл асуудал надаас болжээ гэдгийг ч удирдлага системээсээ олоод харчихаж байгаа юм.

Зах зээл дээр хэд орчим программ гаргаад байна вэ ?

Бид 40 гаруй программ зах зээл дээр нийлүүлж, тогтвортой байдлыг нь ханган ажиллаж байна. 200 мянга гаруй хэрэглэгчтэй болсон. Төрийн байгууллага, яам агентлаг, уул уурхай гээд бүхий л салбарын 800 гаруй байгууллага хэрэглэж байна.

Жижиг дунд бизнесүүд ашиглах боломжтой юу ?

Үнэнийг хэлэхэд энэ төрлийн системийг томоохон байгууллагууд л ашигладаг гэсэн ойлголт манайханд бий. Сүүлийн жилд энэ хандлага эрс өөрчлөгдөж бага хүчээр их ажлыг амжуулахын тулд технологийн шийдэл хэрэглэх ёстойгоо ойлгож эхэлсэн, бид ч стратеги жижиг дунд бизнес рүү чиглүүлээд байна. Тухайлбал архив хөтлөхийн тулд тусад нь хүн ажиллуулахгүйгээр программ дээрээ архив үүсгэчихдэг болсон. Үндсэндээ бизнесээ богино хугацаанд бага зардлаар системчлэх арга барилыг танд санал болгож байгаа юм. Манай системийг гурван хүнтэй гарааны компаниас эхлээд 15 мянган ажилтантай компаниуд ч ашиглаж байна. Бид эдгээр дата тоонуудыг хүний нөөц, удирдлагын арга барил, хэрэглэгчдээс ирсэн саналууд дээр үндэслэн сайжруулан системээ хөгжүүлж байна.

Энэ төрлийн системийг ашигладаггүй компаниудыг ямар ирээдүй хүлээж байна гэж та хардаг вэ ?

Хяналтгүй бизнес урт хугацаандаа асуудалд орно л гэсэн үг. Гадны улс орнуудад ажил ийм л хэлбэрээр явж байна. Тйимээс байгууллагынхаа үйл ажиллагаанд цахим шилжилт хийх замаар хяналтын тогтолцоогоо бий болгохгүй бол байгууллагын дараагийн шатны хөгжлөө тодорхойлох боломж улам л хомс болж байна гэсэн үг.

Та бүхэн байгууллагуудын процессийн луужинг бүтээж байна. Ирэх жилүүдэд ямар чухал ажлууд хийхээр төлөвлөж байна вэ ?

Бид системдээ хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхээр судалгааны ажлаа эхлүүлээд байна. Судалгааны ажлын шатанд явж байгаа ч зарим зүйлээс нь хуваалцъя. Тухайлбал албан бичиг гэрээ боловсруулалтын шатанд хуулийн зүйл заалтад нийцэж байгаа эсэхийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар хянах боломж бүрдэх юм.

Эх сурвалж: https://newslife.mn/31463

Санал болгох мэдээ

Version 3.0 Шинэчлэлтийн эхний давлагаа эхэллээ!
Шинэчлэл
1 min read

Бид хэрэглэгчдийнхээ ажлыг илүү хялбар, хурдан, ухаалаг, болгох зорилгын хүрээнд системийн Version 3.0 шинэчлэлтийг албан ёсоор нэвтрүүлж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү шинэчлэлтийн эхний шатанд хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээнд хамгийн их нөлөөлөх дараах гурван үндсэн хэсгийг бүрэн шинэчиллээ.

Шинэ нэвтрэх хэсэг (New Login)

Аюулгүй байдал болон хурдыг хослуулсан орчин үеийн нэвтрэх шийдлийг нэвтрүүлснээр хэрэглэгчид хэдхэн секундийн дотор системд найдвартай нэвтрэх боломжтой боллоо. Шинэ нэвтрэх хэсэг нь хэрэглэгчийн мэдээллийн хамгаалалтыг нэмэгдүүлж, нэвтрэх процессыг илүү хялбар болгож өгч байна.

Шинэ нүүр хуудас (Modern home)

Шинэчлэгдсэн нүүр хуудас нь бүх чухал мэдээллийг нэг дор илүү цэгцтэй, ойлгомжтой байдлаар харуулах боломжийг бүрдүүллээ. Орчин үеийн дизайн, хэрэглэгч төвтэй зохион байгуулалтын шийдлүүд нь танд хэрэгтэй мэдээллийг хурдан олж харах нөхцөлийг бүрдүүлнэ.

Шинэ чат систем (Smart Chat)

Хэрэглэгч хоорондын харилцааг илүү шуурхай, тасалдалгүй болгох зорилгоор чат системийг бүрэн шинэчилж, илүү ухаалаг, тогтвортой ажиллагаатай болголоо. Ингэснээр багийн дотоод харилцаа, мэдээлэл солилцоо илүү үр дүнтэй болох юм. Бид цаашид системээ тасралтгүй хөгжүүлж, хэрэглэгчдийн ажлыг улам хөнгөвчлөх шинэ боломжуудыг шат дараатай нэвтрүүлсээр байх болно

Та шинэ Version 3.0 хувилбарыг одооноос ашиглаж эхлэх боломжтой.

Шинэчлэлтэй холбоотой санал, хүсэлтээ бидэнтэй хуваалцана уу.

Санамж: Бид бусад модулиудыг шат дараатайгаар шинэчилж байгаа бөгөөд тух удахгүй танилцуулах болно.

Эйблсофт ХХК Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэлээ
Мэдээ
1 min read

Эйблсофт ХХК нь ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, эрүүл аюулгүй орчинд ажиллуулах зорилгоор Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөр хийлгэлээ.

‍Үнэлгээний хүрээнд ажлын байрны орчны нөхцөл, эрсдэлтэй хүчин зүйлсийг тодорхойлон, эрүүл ахуйн шаардлагад нийцэж буй эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргасан байна.

Үр дүнд нь цаашид ажлын орчныг сайжруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх бодит үндэс бүрдлээ.

Эйблсофт ХХК нь ажилтнуудынхаа эрүүл, аюулгүй, тав тухтай хөдөлмөрлөх нөхцөлийг хангахыг байгууллагын нийгмийн хариуцлагын чухал зорилтын нэг болгон тогтмол анхаарч ажиллаж байна.

Эйблсофт ХХК Мэдээллийн Аюулгүй Байдлын Олон Улсын Стандартыг (ISO/IEC 27001:2022) Баталгаажууллаа
Онцлох
1 min read

2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Дотоодын программ хангамжийн салбарт тэргүүлэгч "Эйблсофт" ХХК нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хамгийн сүүлийн үеийн стандарт болох ISO/IEC 27001:2022-ын хөндлөнгийн баталгаажуулалтын аудитад амжилттай орж, ямар нэгэн үл тохиролгүйгээр тэнцлээ.

Тус аудитыг "Мон Майнинг Сертификейшин ХХК-ын ахлах аудитор Д.Энхтуяа удирдан явуулсан бөгөөд "Эйблсофт" ХХК-ийн үйл ажиллагааг дараах үндсэн чиглэлүүдээр шалгасан байна:

  • Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журам: Дотоод дүрэм журам нь олон улсын жишигт нийцсэн эсэх.
  • Эрсдэлийн удирдлага: Боломжит аюул заналыг урьдчилан таамаглаж, саармагжуулах
  • Мэдээллийн хамгаалалт ба Хяналт-шинжилгээ: Хэрэглэгчийн өгөгдөл болон системийн бүрэн бүтэн байдлыг хангах техник, зохион байгуулалтын шийдлүүд.
  • Хэрэгжилтийн түвшин: Стандарт нь зөвхөн цаасан дээр биш, бодит ажил хэрэгт хэрхэн нутагшсан байдал.

Энэхүү амжилт нь юуг илэрхийлж байна вэ?

"Үл тохиролгүй" буюу ямар нэгэн алдаа дутагдалгүй аудитыг давах нь тухайн байгууллагын засаглал, инженер техникийн багийн чадвар маш өндөр түвшинд байгааг илтгэдэг. Энэхүү баталгаажуулалт нь:

  • Хэрэглэгчийн итгэлцэл: "Эйбл" системийг ашиглаж буй мянга мянган байгууллагын дата мэдээлэл олон улсын хамгаалалтын дор байгааг баталлаа.
  • Дэлхийн стандарт: ISO/IEC 27001:2022 нь кибер халдлага, өгөгдөл алдагдахаас сэргийлэх дэлхийн хамгийн нэр хүндтэй шалгуур юм.
  • Өрсөлдөх чадвар: Олон улсын зах зээлд гарах, томоохон төслүүд дээр ажиллах итгэл найдвартай түнш гэдгээ дахин нотлов.

"Мэдээллийн аюулгүй байдал бол зөвхөн технологийн асуудал биш, энэ бол байгууллагын соёл, хариуцлага юм."

Бид цаашид ч мэдээллийн технологийн салбарт аюулгүй, найдвартай байдлыг түүчээлэн ажиллах болно.

Яагаад ЭЙБЛ (ABLE) гэж?
Мэдээ
1 min read

Дижитал шилжилт бодит хэрэгцээ болсон өнөө үедбайгууллагууд зөвхөн программ ашиглахаас илүүтэйгээр цаг хэмнэж, ил тод удирдлага бий болгож, бодит дата дээр суурилан шийдвэр гаргах цогц шийдлийг эрэлхийлж байна. Энэ хэрэгцээнд бүрэн нийцэх хариулт бол Эйбл (ABLE) систем юм.

Нэг систем – Нэгдсэн удирдлага

ABLE нь хүний нөөц, цаг бүртгэл, албан бичиг, архив,ажлын төлөвлөгөө, тайлан мэдээг нэг платформд нэгтгэснээр байгууллагын дотоодүйл ажиллагааг задгай бус, нэгдсэн удирдлагын тогтолцоонд оруулдаг. Ингэснээр мэдээлэл давхцах, алдагдах эрсдэл буурч, ажил бүр тодорхой хариуцлагатай болдог.

Цаг хэмнэсэн, автомат шийдэл

Гар ажиллагаа ихтэй процессууд нь байгууллагын бүтээмжийгүл анзаарагдам байдлаар бууруулдаг. ABLE систем нь бүртгэл, тайлан, хяналтыгавтоматжуулснаар ажилтнууд цаас, файлд бус ажлын бодит үр дүндээ анхаарах боломжийг бүрдүүлнэ.

Ил тод байдал ба хяналт

Ирсэн, явсан бичиг, өргөдөл гомдол, ажлын тайлан, цагийн бүртгэл гээд бүх процесс систем дотор шат дараалалтай хадгалагддаг. Энэ нь удирдлагад бодит цагийн хяналт хийх, ажилтнуудад ойлгомжтой, ил тод орчинд ажиллах нөхцөлийг бий болгодог.

Бодит дата дээр суурилсан шийдвэр

ABLE системийн тайлан, статистик мэдээлэл нь удирдлагад таамаглал бус баримт дээр суурилсан шийдвэр гаргах боломж олгоно. Аль нэгж үр ашигтай ажиллаж байна вэ, хаана сайжруулалт хэрэгтэй вэ гэдгийг датаөөрөө харуулна.

Аюулгүй байдал, найдвартай архив

Байгууллагын хамгийн чухал хөрөнгө бол мэдээлэл. ABLE нь архивын найдвартай хадгалалт, мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалты гчухалчилж, баримт бичгийг алдах, гэмтэх, зөвшөөрөлгүй ашиглах эрсдэлээссэргийлдэг.

Бүх салбарт тохирох уян хатанбүтэц

ABLE нь төрийн байгууллага, хувийн хэвшил, боловсрол, эрүүл мэнд, барилга , уул уурхай, ЖДҮ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагагээд ямар ч салбарын онцлогт дасан зохицох боломжтой уян хатан шийдэл юм. Байгууллагын хэмжээ, өсөлттэй уялдан өргөтгөж ашиглах боломжтой нь том давуу тал.

Эйбл бол зүгээр нэг систем биш. Энэ бол байгууллагын дотоод удирдлагыг илүү ухаалаг, ил тод, үр ашигтай болгох шийдэл юм. Хэрэв танай байгууллага цаг хэмнэж, эмх цэгцтэй ажиллаж, бодит дата дээр тулгуурлан хөгжихийг зорьж байвал яагаад Эйбл гэж? гэсэн асуултын хариулт аль хэдийн тодорхой байна.

Та цахимаар бүтээлч
ажиллахдаа бэлэн үү