Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж буй ABLE платформыг танилцуулав

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаа үзэг" холбоо, Эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Вакцин" клуб ээлжит аяллаа "Эйблсофт" ХХК-тай хамтран зохион байгууллаа. Бүх төрлийн ажил, мэргэжлийн байгууллагын дотоод удирдлагын сүлжээг технологитой уялдуулан ухаалгаар шийдсэн тус компанийнхан ABLE системээ өргөжүүлэн, эрүүл мэндийн салбарт энэ оноос цогцоор нь нэвтрүүлж эхэлсэн юм байна. Тус Платформыг эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлснээр бүтэц, зохион байгуулалт, дотоод удирдлага, менежемент, өдөр тутмын үйл ажиллагаа зэрэгт нь ямар ахиц, дэвшил гарах талаар"Эрүүл мэндийн салбарт ABLE систем ашиглах нь" тур-арга хэмжээний үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Хэрэглэгчдэд мэдээлэл, Технологийн боловсрол дутмаг байна
Манай улс техник, технологийн дэвшлээрээ дэлхийн энтэй хөгжиж буй ч хэрэглэгчдийн энэ чиглэлийн мэдлэг, боловсрол хангалтгүй, тэр хэрээр шинэ туршлагыг нэвтрүүлэх талд удаашралтай байгааг "Эйблсофт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадорж онцолж байлаа.
Учрыг тодруулбал, "Эрүүл мэндийн салбарт ABLE систем ашиглах нь" танилцах тур - арга хэмжээний үеэр тэрбээр ийнхүү хэлэхдээ эрүүл мэнд, боловсролын байгууллагууд дотоод удирдлага, менежмент, өдөр тутмын үйл ажиллагаагаа бодитой үнэлж, хянах дата, мэдээлэлгүйгээс ажлууд нь удаашралтай, иргэдэд ч чирэгдэл, төвөг учруулсан хэвээр буйг тодотгосон юм. Эдгээрийг цогц шийдэхүйц платформыг зохион бүтээхээр тус компанийн залуус 2008 оноос эхлэн судалж, суурий нь "босгож", хөгжүүлэн шинэчилсээр эдүгээ бүх төрлийн ажил, үйлчлилгээ эрхлэгч албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дотоод удирдлагын нэгдсэн систем ABLE-ийг буй болгожээ.
ABLE-ийг цогцоор нь нэвтрүүлсэн анхны эрүүл мэндийн байгууллага нь ЭХЭМҮТ
"Эйблсофт" ХХК-ийнхан өнгөрсөн 13 жилийн хугацаанд системээ тасралтгүй хөгжүүлсний үр дүнд эдүгээ аж ахуйн нэгж байгууллагууд дотоод дахь цаасан хувилбар бүхий ажил, үйлчилгээгээ "Албан бичиг", "Захиалга", "Цаг бүртгэл", "Хүний нөөц", "Өргөдөл гомдол", "Гэрээний бүртгэл", "Хурал", "Тушаал, шийдвэр" Зэрэг 40 гаруй арга, хэлбэрээр цахимаар удирдан явуулж, төлөвлөн хянадаг болсон байна. Тус системийг одоогоор 800 гаруй аж ахуйн нэгж дотоод сүлжээндээ ашиглаж буйгаас 10 хүрэхгүй нь л эрүүл мэндийн байгууллага аж. Үүнээс ABLE-ийг цогцоор нэвтрүүлсэн нь ЭХЭТҮМ гэнэ. Жил гаруй хугацаанд туршилт, судалгаа хийсний үндсэнд энэ сарын 1-нээс тус системийг ийнхүү амжилттай нэвтрүүлж, үр дүнг нь хүртээд эхэлснийг "Эйблсофт"-чууд хэлэв.
Тэгвэл бусад эрүүл мэндийн байгууллагынхан "Цаг бүртгэл", "Хүний нөөц" зэрэг программыг нь хаана нэг хэрэглэдэг байна. Дээрх 40 гаруй программын 17-г нь эрүүл мэндийн байгууллагуудын ашигладаг цахим системүүдтэй шууд интеграц хийх байдлаар холбожээ. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагуудад дотооддоо зөв удирдлага, зохион байгуулалтаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, бүртгэл, хяналтаа сайжруулан, цагийн бүртгэл, ажлын гүйцэтгэлийг бодитоор үнэлж, урамшуулах боломжийг нь бүрдүүлсэн байна.
Тоног төхөөрөмжийн бүртгэл, хяналтын сүлжээг үүсгэснээр үргүй зардлыг бууруулах боломжтой
ABLE системийг нэн тэргүүнд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг, ачаалал ихтэй төв эмнэлэгг, тусгай мэргэжлийн төвүүдэд нэвтрүүлэх шаардлагатай аж. Ингэж чадвал III шатлалын эмнэлгүүд ачааллаа тэгш хуваарилан, бичиг цаас, бүртгэл, тайлан хөтлөлт, өвчтний түүх бичих, хэвтэн эмчлүүлэх хуудас нээх, хаах зэргийг программд даатгаж, үндсэн үйлчилгээндээ их цаг зарцуулан, бүтээмжээ бодитоор үнэлж, өндөрсгөх боломжтой болох гэнэ. Мөн тус системийн тусламжтайгаар үйл ажиллагааны зохион байгуулалтаа зөв урсгалд оруулах, хүлээгдэл, чирэгдэл, дараалал үүсээд буй амбулатори тасаг, нэгжүүдийн үзлэгийн цагийг зохицуулах, хүний нөөц нэмэх, хасах, дутагдалтай эм, тарианы нөөцөө бүрдүүлэх, хуваарилах гээд олон асуудлыг цогцоор нь шийдэх боломжтойг "Эйблсофт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадорж онцолсон юм.
Хамгийн чухал нь, эрүүл мэндийн байгууллагуудын төсөв, санхүүжилтийн ихэнх хувийг техник, тоног төхөөрөмжүүдийг бүртгэлжүүлэх, актлах, ашиглалтын хугацааг хянах, эвдэрч, гэмтсэнийг засуулах, баталгаат хугацааны шаардлага хангахгүйг нь дахин худалдан авахааргүйгээр " хар жагсаалт"-д оруулах зэргээр бүртгэл, хяналтын нэгдсэн сүлжээ үүсгэх давуу талтай аж. Ингэснээр төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулж, техник, тоног төхөөрөмжүүдийн ашиглалтыг сайжруулах бүрэн боломжтой гэнэ.
Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө-МЭМСЦҮХ
Эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Вакцин" Клуб
Эх сурвалж:https://niitlel.mn/эрүүл-мэндийн-салбарт-нэвтрүүлж-буй-able/

Санал болгох мэдээ

Бид хэрэглэгчдийнхээ ажлыг илүү хялбар, хурдан, ухаалаг, болгох зорилгын хүрээнд системийн Version 3.0 шинэчлэлтийг албан ёсоор нэвтрүүлж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү шинэчлэлтийн эхний шатанд хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээнд хамгийн их нөлөөлөх дараах гурван үндсэн хэсгийг бүрэн шинэчиллээ.
Шинэ нэвтрэх хэсэг (New Login)
Аюулгүй байдал болон хурдыг хослуулсан орчин үеийн нэвтрэх шийдлийг нэвтрүүлснээр хэрэглэгчид хэдхэн секундийн дотор системд найдвартай нэвтрэх боломжтой боллоо. Шинэ нэвтрэх хэсэг нь хэрэглэгчийн мэдээллийн хамгаалалтыг нэмэгдүүлж, нэвтрэх процессыг илүү хялбар болгож өгч байна.
Шинэ нүүр хуудас (Modern home)
Шинэчлэгдсэн нүүр хуудас нь бүх чухал мэдээллийг нэг дор илүү цэгцтэй, ойлгомжтой байдлаар харуулах боломжийг бүрдүүллээ. Орчин үеийн дизайн, хэрэглэгч төвтэй зохион байгуулалтын шийдлүүд нь танд хэрэгтэй мэдээллийг хурдан олж харах нөхцөлийг бүрдүүлнэ.
Шинэ чат систем (Smart Chat)
Хэрэглэгч хоорондын харилцааг илүү шуурхай, тасалдалгүй болгох зорилгоор чат системийг бүрэн шинэчилж, илүү ухаалаг, тогтвортой ажиллагаатай болголоо. Ингэснээр багийн дотоод харилцаа, мэдээлэл солилцоо илүү үр дүнтэй болох юм. Бид цаашид системээ тасралтгүй хөгжүүлж, хэрэглэгчдийн ажлыг улам хөнгөвчлөх шинэ боломжуудыг шат дараатай нэвтрүүлсээр байх болно

Та шинэ Version 3.0 хувилбарыг одооноос ашиглаж эхлэх боломжтой.
Шинэчлэлтэй холбоотой санал, хүсэлтээ бидэнтэй хуваалцана уу.
Санамж: Бид бусад модулиудыг шат дараатайгаар шинэчилж байгаа бөгөөд тух удахгүй танилцуулах болно.

Эйблсофт ХХК нь ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, эрүүл аюулгүй орчинд ажиллуулах зорилгоор Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөр хийлгэлээ.
Үнэлгээний хүрээнд ажлын байрны орчны нөхцөл, эрсдэлтэй хүчин зүйлсийг тодорхойлон, эрүүл ахуйн шаардлагад нийцэж буй эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргасан байна.
Үр дүнд нь цаашид ажлын орчныг сайжруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх бодит үндэс бүрдлээ.
Эйблсофт ХХК нь ажилтнуудынхаа эрүүл, аюулгүй, тав тухтай хөдөлмөрлөх нөхцөлийг хангахыг байгууллагын нийгмийн хариуцлагын чухал зорилтын нэг болгон тогтмол анхаарч ажиллаж байна.

2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Дотоодын программ хангамжийн салбарт тэргүүлэгч "Эйблсофт" ХХК нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хамгийн сүүлийн үеийн стандарт болох ISO/IEC 27001:2022-ын хөндлөнгийн баталгаажуулалтын аудитад амжилттай орж, ямар нэгэн үл тохиролгүйгээр тэнцлээ.
Тус аудитыг "Мон Майнинг Сертификейшин ХХК-ын ахлах аудитор Д.Энхтуяа удирдан явуулсан бөгөөд "Эйблсофт" ХХК-ийн үйл ажиллагааг дараах үндсэн чиглэлүүдээр шалгасан байна:
- Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журам: Дотоод дүрэм журам нь олон улсын жишигт нийцсэн эсэх.
- Эрсдэлийн удирдлага: Боломжит аюул заналыг урьдчилан таамаглаж, саармагжуулах
- Мэдээллийн хамгаалалт ба Хяналт-шинжилгээ: Хэрэглэгчийн өгөгдөл болон системийн бүрэн бүтэн байдлыг хангах техник, зохион байгуулалтын шийдлүүд.
- Хэрэгжилтийн түвшин: Стандарт нь зөвхөн цаасан дээр биш, бодит ажил хэрэгт хэрхэн нутагшсан байдал.
Энэхүү амжилт нь юуг илэрхийлж байна вэ?
"Үл тохиролгүй" буюу ямар нэгэн алдаа дутагдалгүй аудитыг давах нь тухайн байгууллагын засаглал, инженер техникийн багийн чадвар маш өндөр түвшинд байгааг илтгэдэг. Энэхүү баталгаажуулалт нь:
- Хэрэглэгчийн итгэлцэл: "Эйбл" системийг ашиглаж буй мянга мянган байгууллагын дата мэдээлэл олон улсын хамгаалалтын дор байгааг баталлаа.
- Дэлхийн стандарт: ISO/IEC 27001:2022 нь кибер халдлага, өгөгдөл алдагдахаас сэргийлэх дэлхийн хамгийн нэр хүндтэй шалгуур юм.
- Өрсөлдөх чадвар: Олон улсын зах зээлд гарах, томоохон төслүүд дээр ажиллах итгэл найдвартай түнш гэдгээ дахин нотлов.
-
"Мэдээллийн аюулгүй байдал бол зөвхөн технологийн асуудал биш, энэ бол байгууллагын соёл, хариуцлага юм."
Бид цаашид ч мэдээллийн технологийн салбарт аюулгүй, найдвартай байдлыг түүчээлэн ажиллах болно.

Дижитал шилжилт бодит хэрэгцээ болсон өнөө үедбайгууллагууд зөвхөн программ ашиглахаас илүүтэйгээр цаг хэмнэж, ил тод удирдлага бий болгож, бодит дата дээр суурилан шийдвэр гаргах цогц шийдлийг эрэлхийлж байна. Энэ хэрэгцээнд бүрэн нийцэх хариулт бол Эйбл (ABLE) систем юм.
Нэг систем – Нэгдсэн удирдлага
ABLE нь хүний нөөц, цаг бүртгэл, албан бичиг, архив,ажлын төлөвлөгөө, тайлан мэдээг нэг платформд нэгтгэснээр байгууллагын дотоодүйл ажиллагааг задгай бус, нэгдсэн удирдлагын тогтолцоонд оруулдаг. Ингэснээр мэдээлэл давхцах, алдагдах эрсдэл буурч, ажил бүр тодорхой хариуцлагатай болдог.
Цаг хэмнэсэн, автомат шийдэл
Гар ажиллагаа ихтэй процессууд нь байгууллагын бүтээмжийгүл анзаарагдам байдлаар бууруулдаг. ABLE систем нь бүртгэл, тайлан, хяналтыгавтоматжуулснаар ажилтнууд цаас, файлд бус ажлын бодит үр дүндээ анхаарах боломжийг бүрдүүлнэ.
Ил тод байдал ба хяналт
Ирсэн, явсан бичиг, өргөдөл гомдол, ажлын тайлан, цагийн бүртгэл гээд бүх процесс систем дотор шат дараалалтай хадгалагддаг. Энэ нь удирдлагад бодит цагийн хяналт хийх, ажилтнуудад ойлгомжтой, ил тод орчинд ажиллах нөхцөлийг бий болгодог.
Бодит дата дээр суурилсан шийдвэр
ABLE системийн тайлан, статистик мэдээлэл нь удирдлагад таамаглал бус баримт дээр суурилсан шийдвэр гаргах боломж олгоно. Аль нэгж үр ашигтай ажиллаж байна вэ, хаана сайжруулалт хэрэгтэй вэ гэдгийг датаөөрөө харуулна.
Аюулгүй байдал, найдвартай архив
Байгууллагын хамгийн чухал хөрөнгө бол мэдээлэл. ABLE нь архивын найдвартай хадгалалт, мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалты гчухалчилж, баримт бичгийг алдах, гэмтэх, зөвшөөрөлгүй ашиглах эрсдэлээссэргийлдэг.
Бүх салбарт тохирох уян хатанбүтэц
ABLE нь төрийн байгууллага, хувийн хэвшил, боловсрол, эрүүл мэнд, барилга , уул уурхай, ЖДҮ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагагээд ямар ч салбарын онцлогт дасан зохицох боломжтой уян хатан шийдэл юм. Байгууллагын хэмжээ, өсөлттэй уялдан өргөтгөж ашиглах боломжтой нь том давуу тал.
Эйбл бол зүгээр нэг систем биш. Энэ бол байгууллагын дотоод удирдлагыг илүү ухаалаг, ил тод, үр ашигтай болгох шийдэл юм. Хэрэв танай байгууллага цаг хэмнэж, эмх цэгцтэй ажиллаж, бодит дата дээр тулгуурлан хөгжихийг зорьж байвал яагаад Эйбл гэж? гэсэн асуултын хариулт аль хэдийн тодорхой байна.